Бидний тухай

Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо нь Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагад хуулиар олгогдсон эрхийн дагуу хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, салбарын боловсон хүчний бодлогыг тодорхойлох зэрэгт дэмжлэг үзүүлэх, салбарт шинээр нэвтэрч байгаа техник технологийг нийтийн хүртээл болгох, нийтийг хамарсан сургалт зохион байгуулах замаар Монгол улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор байгуулагдсан улс төрийн аливаа нам эвслээс хараат бус, нийгэмд үйлчлэх төрийн бус байгуулага байна.

Холбооны үндсэн зорилго нь геодези, зураг зүйн салбарыг бие даасан, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг үйлдвэрлэлд тогтмол нэвтрүүлдэг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн боловсон хүчинтэй, эрчимтэй хөгжсөн салбар болгох, салбарын аж ахуйн нэгжүүдийн болон инженер, техникийн ажилтнуудын  нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ

Монголын Геодези, Фотограмметр, Зураг зүйн хобоо анх 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 150 тоот тушаалаар "Монголын Геодези, Зураг зүйн холбоо" нэртэйгээр бүртгэгдсэн. 2009 оны 11-р сарын 09-ний өдөр "Монголын Геодези, Фотограмметр, Зураг зүйн холбоо" болж өргөжин улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн. 

Тус холбоо нь 2005 оноос Олон улсын хэмжил судлаачдын холбоо /FIG/-ны гишүүн болсон.

Холбооны анхны тэргүүнээр "Геокад" ХХК-ийн захирал Н.Ган-Эрдэнэ, гүйцэтгэх захиралаар доктор Ж.Санжаажамц нар сонгогдон ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Б.Дэмбэрэл – ГХГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн
  2. У.Сарангэрэл – Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  3. М.Ганзориг - Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  4. М.Саандар – Монмэп ХХК-ний захирал
  5. Д.Цэрэндорж – Аерогеодези ХХК-ний захирал
  6. Я.Сандагдорж – Зураг зүйн ХХК-ний захирал
  7. П.Болдбаатар – ГХГЗЗГ-ийн геодезийн хэлтсийн дарга
  8. Ч.Цэрэнбат – Инженер геодези ХХК-ний захирал

2009 оны 2 дугаар сарын 7-ноос 2012 оны 3 дугаар сарын 10 хүртэл холбооны тэргүүнээр “Геомон” ХХК-ийн захирал Б.Энхтүвшин, Гүйцэтгэх захирлаар ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Сарангэрэл ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Н.Ган-Эрдэнэ – Геокад ХХК-ний захирал
  2. Ж.Алтанцэцэг – ШУТИС-ийн УУС-ийн багш
  3. Ц.Мөнхтогтох – Геомастер ХХК-ний захирал
  4. Б.Эрдэнэбаатар – Топсүрвэй ХХК-ний захирал
  5. Б.Мөнхзул – АСМЕ-Мон ХХК-ний захирал
  6. П.Болдбаатар – Зөвлөх инженер
  7. Ц.Дашзэвгэ – ММСС-ийн геодези харицсан мэргэжилтэн

2012 оны 3 дугаар сарын 10-наас 2015 оны 4 дүгээр сарын 6 хүртэл холбооны тэргүүнээр “Топсүрвэй” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар, Гүйцэтгэх захиралаар “Геосурвэй” ХХК-ийн захирал О.Хосбаяр ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Т.Балжинням – ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч
  2. Ю.Чүлтэм – Геомэп ХХК-ний захирал
  3. С.Ганчимэг – Кадсүрвэй ХХК-ний захирал
  4. С.Төмөрбат – МонМэт инженеринг ХХК-ний гүйцэтгэх захирал
  5. Д.Оюунцэцэг – ШУТИС-ийн УУС-ийн Геодези, маркшейдерийн тэнхимийн эрхлэгч
  6. Н.Ган-Эрдэнэ – Геокад ХХК-ний захирал
  7. Ц.Дашзэвгэ - ММСС-ийн геодези харицсан мэргэжилтэн

2015 оны 4 дүгээр сарын 6-наас 2018 оны 11-р сарын 28 хүртэл холбооны тэргүүнээр “Спешл Моделлинг” ХХК-ний захирал Ц.Дашзэвгэ, Гүйцэтгэх захиралаар “Геомастер” ХХК-ний ерөнхий инженер Д.Мөнхбаяр ажиллаж байсан

ХУЗ-ийн гишүүдээр

  1. А.Долгорсүрэн – Топсүрвэй ХХК-ний ерөнхий инженер
  2. Ю.Чүлтэм – Геомэп ХХК-ний захирал
  3. О.Хосбаяр – Геосурвэй ХХК-ний захирал
  4. Ж.Алтанцэцэг – Баясах сүрвэй ХХК-ний захирал
  5. Д.Оюунцэцэг - ШУТИС-ийн УУС-ийн Геодези, маркшейдерийн тэнхимийн эрхлэгч
  6. Н.Ган-Эрдэнэ – Геокад ХХК-ний захирал
  7. Д.Даваажаргал – НЗТХ-ийн мэргэжилтэн
  8. Д.Лүндэнбат – Дирекцион ХХК-ний захирал
  9. С.Ганчимэг – Кадсүрвэй ХХК-ний захирал
  10. Б.Энхтүвшин – Геомон Инженеринг ХХК-ний захирал
  11. Ч.Цэрэнбат – Инженер Геодези ХХК-ний захирал
  12. Б.Дамдинбазар – Эм Эс Пи Эм ХХК-ний захирал, нөхөн сонгогдсон
  13. Б.Мөнхзул – Аглаг уул ХХК-ний инженер, нөхөн сонгогдсон
  14. Б.Баттүшиг – Ончсүрвэй ХХК-ний захирал, нөхөн сонгогдсон

2018 оны 11 дүгээр сарын 28-наас одоог хүртэл холбооны тэргүүнээр “Геосурвэй” ХХК-ний захирал О.Хосбаяр, Гүйцэтгэх захиралаар “Геомеп” ХХК-ний захирал Ю.Чүлтэм нар ажиллаж байна

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Б.Эрдэнэбаатар – Топсүрвэй ХХК-ний захирал
  2. А.Долгорсүрэн – Топсүрвэй ХХК-ний ерөнхий инженер
  3. Д.Оюунцэцэг - ШУТИС-ийн УУС-ийн Геодези, маркшейдерийн тэнхимийн эрхлэгч
  4. Д.Даваажаргал – НЗТХ-ийн мэргэжилтэн
  5. Ц.Дашзэвгэ - Спешл Моделлинг ХХК-ний захирал
  6. П.Алтанцэцэг – Геосан ХХК-ний геодези хариуцсан гүйцэтгэх захирал
  7. Ж.Сэргээхдэмбэрэл – Бэйспойнт ХХК-ний ерөнхий инженер
  8. Г.Ганбат – Сити Агро ХХК-ний захирал
  9. Б.Батжил – Бодь Хас ХХК-ний захирал
  10. Б.Баттүшиг – Ончсүрвэй ХХК-ний захирал
  11. П.Эрдэнэчимэг – ШУТИС-ийн ГУУС-ийн багш