Үйл ажиллагааны чиглэл

  1. Холбоо нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
    1. Геодези, зураг зүйн жишиг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дүгнэлт гаргах замаар бүтээгдэхүүний шалгуур тогтоох;
    2. Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн шинэ техник, технологийн мэдээлэл, норм, дүрэм, үнэлгээ, стандарт, заавар болон эрх зүйн баримт материалыг боловсруулахад оролцон, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах;
    3. Олон улсын ижил төстэй мэргэжлийн байгууллагатай харилцаа холбоо тогтоох, шинжлэх ухаан, технологийн мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, симпозиум зохион байгуулах;
    4. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, эрдэм шинжилгээний болон туршлага судалгааны ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийж дээд байгууллагад уламжлах;
    5. Геодези,  зураг зүйн салбарын үйл ажиллагаа,  тулгамдсан асуудал, холбооны хүрээнд зохиож буй ажлын үр дүн, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмж, гадаад, дотоодын туршлага, ололт амжилт, шинэ техник, технологийн талаарх мэдээллийг гишүүддээ тогтмол хүргэх;
    6. Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого, хууль, дүрэм боловсруулахад яам, агентлагт мэргэжлийн зүгээс туслалцаа үзүүлэх, салбарын хөгжил, хэтийн төлөвтэй холбоотой асуудлыг эдгээр баримт бичгүүдэд тусгуулах нийтийн эрэлтэд үндэслэн тодорхой санал, дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагад хүргэж байх;
    7. Гадаадын болон дотоодын байгууллагын хүсэлтээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөндлөнгийн хяналт хийх;
    8. Салбарын үйл ажиллагааны талаар болон салбарын чиглэлээр гадаад, дотоодод зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөгөөн, сургалт семинарын тухай мэдээлэл, олон улсын хэмжээнд геодези, зураг зүйн үйлдвэрлэлд шинээр нэвтэрч байгаа техник, технологи, программ хангамжийн тухай мэдээллийг гишүүн байгууллага, иргэд, дэмжигч байгууллагууддаа хүргэх зорилгоор сэтгүүл гаргах;
    9. Хуульд заасны дагуу төрийн байгууллагаас төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэгийг авах;
    10. Хуульд заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр хариуцан гүйцэтгэж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн төрөөс гаргуулан авах;
    11. Геодези, зураг зүй, фотограмметр, тандан судалгаа, газар зүйн мэдээллийн системийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.
  2. Холбоо нь өөрийн гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнд дараах дэмжлэгийг үзүүлж ажиллана. Үүнд:
    1. Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн танилцуулга, тоон фотограмметр, тандан судалгаа, газар зүйн мэдээллийн системийн онол практикийн талаархи мэдээлэл, арга зүйн зөвлөмж, олон улсын мэргэжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөний материал, ном товхимолыг гишүүдэд шуурхай хүргэж байх;
    2. Гадаад, дотоодын урт болон богино хугацааны сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах;
    3. Салбарын болон төрийн шагналд тодорхойлж тэдгээрийн хөдөлмөрийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах;
    4. Олон улсын, мэргэжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний хурлуудын товыг гишүүдэд тогтмол мэдээлж байх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх явцад гишүүдийн зүгээс хүсэлт гаргасан тохиолдолд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
    5. Мэргэжлийн чиглэлийн мэдээлэл, гарын авлага, норм, үнэ, заавар, дүрэм, стандартыг нэгдсэн журмаар хангахад оролцох;
    6. Шинээр ажлын байр бий болгох, хорших чиглэлээр төсөл хэрэгжүүлэх асуудлаар холбогдох яам, агентлаг, олон улсын байгууллагатай ажил төрлийн холбоо тогтооход зөвлөгөө өгөх;
    7. Гишүүдийн мэргэжлийн ур чадвар, ололт амжилтыг сурталчилах;
    8. Жил бүр тэргүүний гишүүн байгууллага, иргэнийг шалгаруулж гэрчилгээ, өргөмжлөл олгож холбооны цахим хуудаст байрлуулан сурталчилах;
    9. Салбарын ойн баяр ёслол, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан ажлын онцгой амжилт гаргасан гишүүдэд материаллаг хийгээд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;
    10. Гишүүдийн нийтлэг эрх ашиг, санал хүсэлтийг биелүүлэхийн төлөө төр засаг, бизнес, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэднээс гарах шийдвэр нь манай салбарт эерэг нөлөөлөл үзүүлдэг байлгахын төлөө ажиллах;
    11. Цахим хуудсаараа дамжуулан хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх түнш хайж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар геодези зураг зүйн бүх төрлийн ажил үйлчилгээ хийлгэхээр сонирхож буй гадаад, дотоодын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст холбооны гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийн сангаас тохирох хамтрагчаа сонгох боломжоор хангах.