Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөл нь холбооны удирдах зөвлөлийн бүтцийн нэгж бөгөөд дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  1. П.Алтанцэцэг – Зөвлөлийн дарга
  2. Г.Ганбат – гишүүн
  3. Б.Баттүшиг  - гишүүн

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөл нь Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

  • Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлон санамж бичиг зурах, санамж бичгийн хүрээнд холбогдох ажлын хэсэгт орж ажиллах, үр дүнтэй хамтран ажиллах;
  • Дотоодын ижил төстэй мэргэжлийн холбоод болон Геодези, зураг зүйн салбараар үйлчлүүлдэг бусад салбарын төрийн захиргааны болон ТББ, мэргэжлийн холбоодтой харилцаа холбоо тогтоох, салбарын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Хуучин харилцаа бүхий олон улсын мэргэжлийн холбоо, гадаадын байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, шинээр бусад олон улсын мэргэжлийн байгууллага, холбоодтой харилцаа, холбоо тогтоох, шинжлэх ухаан, технологийн мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хурал, зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулах;
  • Мэргэжлийн чиглэлийн дагуу зохион байгуулагдах олон улсын хурал, зөвлөгөөн, сургалтын талаархи мэдээллийг гишүүдэд тогтмол, шуурхай хүргэж байх;
  • Олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох, гадаадын урт болон богино хугацааны сургалтанд хамрагдахад нь гишүүддээ мэргэжил, арга зүйн болон зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлэх.