МГФЗЗХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар сэтгүүлийн редакцаар дараах бүрэлдэхүүнийг олонхийн саналаар баталсан билээ. Үүнд:

Ерөнхий редактор: Т.Балжинням /ХААИС/

Редакцын гишүүд: 1. Ю.Чүлтэм /Холбооны гүйцэтгэх захирал/
                                  2. Д.Оюунцэцэг /ШУТИС/
                                  3. Б.Алтантуяа /Холбооны гишүүн/
                                  4. П.Эрдэнэчимэг /ШУТИС/
                                  5. Д.Түвшинбаяр /ХААИС/
                                  6. Ц.Дашзэвэг /Спэйшл моделинг ХХК/

“ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ” сэтгүүлийн тухай

Хуучнаар Улсын геодези, зураг зүйн газар нь Геодези, зураг зүйн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн онол арга зүйн түвшинг хөгжүүлэх, орчин үеийн шинэ техник, технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, чадвар, боловсролыг бусад орны мэргэжилтнүүдийн түвшинд хүргэх, эрдэм шинжилгээ судалгааг явуулах зэрэг олон шат дараалуулсан арга хэмжээ авч байсны нэг нь “Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төв” байгуулж байсан явдал бөгөөд энэхүү төвөөс “Эрдэм шинжилгээний мэдээлэл” сэтгүүлийг улирал тутам хэвлэн нийтлүүлж байжээ.

Хожмоо сэтгүүл нь Монголын геодезийн албаны “Геодези зураг зүй” сэтгүүл болон гарч байгаад геодезийн салбар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсонтой холбогдон 2002 оноос хойш үйл ажиллагаагаа нь зогссон байсаныг  2012 онд Зөвлөх инженер Ю.Чүлтэм санаачлан холбооноос эрхлэн дахин сэргээн гаргах болсон.  

Өнөөдөр геодези, зураг зүйн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн техник, технологи, онол арга зүй, хэрэгцээ шаардлага нь асар их хурдацтайгаар хөгжиж байгаа тул МГФЗЗХ нь уншигч танаа геодези, зураг зүйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор геодезийн салбарын шинжлэх ухаан, техникийн болон хууль эрх зүйн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдолтой “Геодези зураг зүй” сэтгүүлийг 2012 оноос хойш 6 дугаарыг эрхлэн гаргаад байна.

Манай сэтгүүл нь жилдээ 2 удаа тогтмол гарах төлөвлөгөөтэй бөгөөд сэтгүүлээр геодези, зураг зүйн ба бусад шинжлэх ухаан, техникийн ололт амжилт, шинэ мэдээ, мэдээлэл, онол, арга зүй, салбарын тулгамдсан асуудал, түүхэн хөгжил, хүндэт зочин зэрэг сонирхолтой, ашигтай, зөвлөмж, мэдээ, мэдээллүүдийг нийтэлж шинжлэх ухаан, техник, технологи, мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн чиглэлээр нийтлэлийн бодлого барих болно.

Сэтгүүлийн агуулга: 

  • Сэтгүүлийн агуулга буюу гарчиг
  •  Мэндчилгээ: редакцын булан, сэтгүүл эрхлэгчийн буюу холбооны мэндчилгээ
  • Мэдээ, мэдээлэл: 
    • дотоод мэдээ, мэдээлэл: МГФЗЗХ, БХБЯ, ГЗБГЗЗГ, Геодезийн хэлтэс болон бусад яам тамгын газруудаас гаргасан шийдвэр, зохион байгуулж буй ажил
    • гадаад мэдээ, мэдээлэл
  • Шинэ техник, технологи, хууль, дүрэм, журам
  • Зочны булан: Геодези, зураг зүйн салбарын анхдагчдын ярилцлага
  • Онол арга зүй: Эрдэм шинжилгээ судалгааны ажлын болон санал, бодлоо хэлэлцүүлэх зорилготой бичигдсэн өгүүллүүд
  • Чөлөөт цаг, Түүхийн хуудас, танин мэдэхүйн булан
  • Аж ахуйн нэгж байгууллагын реклам, сурталчилгаа