Геодези зураг зүйн ажлын үнэ- үнийн бодлого хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2022-11-20

Монголын геодези фотограмметр зураг зүйн холбооноос “Геодези зураг зүйн ажлын үнэ- үнийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг 11-р сарын 2нд амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшилийн 60 орчим төлөөлөл оролцон санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгээр 2019 онд батлагдсан геодези зураг зүйн ажлын жишиг үнэ одоогийн үнийн өсөлттэй зохицож байгаа эсэх, цаашид хэрхэн өөрчлөх, ажлын үнэлгээ боловсруулах аргачлалыг хэрхэн боловсронгуй болгох гэх мэт олон ач холбогдолтой санал санаачлагуудыг хэлэлцлээ.

Тус үйл ажиллагааны үр дүнд тодорхой хүсэлтүүдийг МГФЗЗХ-оос холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Мөн хэлэлцүүлгийн төгсгөлд МГФЗЗХ-ны гишүүнчлэлийг цахимжуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа вэб сайтын шинэчлэлийг “Некст Жи Ай Эс”ХХК-с танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон ААН, ИТА, үнэтэй санал бодлоо хуваалцсан эрхэм зөвлөх инженерүүддээ баярлалаа.

Нийтэлсэн: Б.Гансүх

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.