"2023 оны шилдэг"-т нэр дэвшигчдийг шалгаруулах удирдамж


Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо 2019 оноос эхлэн "ОНЫ ШИЛДЭГ"-үүдээ тодруулж, шинэ жилийн баярын цэнгүүний үеэр шагнал гардуулж ирсэн. Холбооны шагналын журмын хүрээнд "2023 оны шилдэг"-үүдийг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна.  Үүнд:

      1. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг инженер”
      2. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг ажилтан”
      3. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг дэмжигч

Шагналд нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлт:

  1. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг инженер”-ээр тухайн салбарт мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилладаг, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг түүнийгээ салбарын хамт олонд түгээн дэлгэрүүлдэг, салбарын ажил үйлчилгээг боловсронгуй болгох дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан, технологийн шилдэг арга ажиллагааг салбартаа нэвтрүүлсэн, салбарын хууль, эрх зүй, техникийн баримт бичиг, заавар стандарт боловсруулсан болон  боловсруулахад оролцсон, холбооны үйл ажиллагаанд идэвхтэй, манлайлан оролцдог, гишүүнчлэлийн хураамжийг цаг хугацаанд нь төлдөг гишүүн, гишүүн байгууллагын ИТА, албан хаагч байх;
  2. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг ажилтан”-аар холбооны үйл ажиллагаанд идэвхтэй, манлайлан оролцдог, гишүүнчлэлийн хураамжийг цаг хугацаанд нь төлдөг, салбарын ажил үйлчилгээг боловсронгуй болгох дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан, технологийн шилдэг арга ажиллагааг нэвтрүүлэхэд оролцсон гишүүн байгууллагын техникийн туслах болон бусад ажилтан, салбарт мэргэжлээрээ үр бүтээл, идэвх санаачилгатай ажилласан ахмад настан байх;
  3. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг дэмжигч”-ээр геодези, зураг зүйн салбарын инженер техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган бодитой хувь нэмэр оруулсан бусад байгууллагын албан хаагч, гадаадын иргэн байх;

Номинаци тус бүрийн шалгаруулалтыг Холбооны Удирдах Зөвлөлөөс томилсон Шалгаруулалтын комисс дүгнэх бөгөөд тус комисст өөрийн хүсэлтээр орж ажиллах гишүүн бүрт нээлттэй.  

Материал хүлээн авах:

Шалгаруулалтын материалыг номинаци тус бүрээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг хүртэл цахимаар /executive@magpc.mn/ болон бичгээр хүлээн авна. 

Шагнал гардуулах:

Номинаци тус бүрд шалгарсан шагналыг 2023 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Сөүл ресторанд болох "ХОЛБООНЫ ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН"-ий үеэр гардуулна. 

Бүрдүүлэх материалыг хавсралтаас үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99082662, 99115320 утсаар лавлана уу.

img

Хавсралт 1: татах

Хавсралт 2: татах

2023-12-13

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.