Холбооны шагналын журам


МОНГОЛЫН ГЕОДЕЗИ, ФОТОГРАММЕТР, ЗУРАГ ЗҮЙН ХОЛБООНЫ

 ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Зорилго: Монгол Улсын Геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэхэд оюун ухаан, эрдэм мэдлэг, идэвх санаачилга гарган, үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гишүүн байгууллага болон иргэнийг шагнуулахаар нэр дэвшүүлэх, тодорхойлох, шийдвэрлэх, гардуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  2. Хамрах хүрээ: Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо /цаашид Холбоо гэх/-ны зөвхөн гишүүн байгууллага, түүний инженер техникийн ажилтан, ахмад настан /цаашид ИТА гэх/-ууд болон геодези, зураг зүйн салбарын инженер техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган бодитой хувь нэмэр оруулсан бусад байгууллагын албан хаагч, гадаадын иргэнийг шагнаж урамшуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
  3. Зарчим: Шагнал, урамшуулал олгохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:
  • Ил тод, шударга байх
  • Шат ахисан байх,
  • Хамт олноор хүлээн зөвшөөрөгдсөн байх,
  • Хэт хавтгайруулахгүй байх.

 

Хоёр. Шагналын төрөл

    1. Холбоо нь энэхүү журмын 2.2 заалтад заасан үндсэн болон 2.3 заалтад заасан бусад шагналд нэр дэвшүүлж, тодорхойлж, олгоно.
    2. Үндсэн шагнал нь дараах гурван төрөлтэй байна. Үүнд:
      1. “Геодези, зураг зүйн салбарын Хүндэт зүтгэлтэн”
      2. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг аж ахуйн нэгж”
      3. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг инженер”
      4. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг ажилтан”
      5. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг дэмжигч”
    3. Бусад шагналд дор дурдсан шагналууд багтана. Үүнд:
  1. Төрийн дээд цол, одон медаль
  2. Засгийн газрын шагнал
  3. Барилга, хот байгуулалтын болон бусад яам, мөн Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн засаг даргын нэрэмжит шагналууд

 

Гурав. Шагналын ерөнхий нөхцөл

    1. Холбооны үндсэн шагналд дор дурдсан нөхцөлийг хангасан гишүүн байгууллага, ИТА-ыг нэр дэвшүүлж, шагнана. Үүнд:
  1. “Геодези зураг зүйн салбарын Хүндэт зүтгэлтэн”-ээр тус салбарыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, гаргасан амжилт бүтээл нь салбартаа үнэлэгдсэн, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд нээлт, ололт гаргасан, бусдыг манлайлсан, салбарын хууль, эрх зүй, техникийн баримт бичиг, заавар стандарт боловсруулсан,  боловсруулахад оролцсон, өндөр ур чадвартай, салбарын хамт олонд үнэлэгдсэн тэргүүний ИТА, албан хаагч байх. Шагналд нэр дэвшигч нь тухайн салбартаа 30-аас доошгүй жил ажилласан байх;
  2. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг аж ахуйн нэгж”-ээр салбартаа үр бүтээлтэй ажилласан, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, стандартыг мөрдлөг болгон зөрчил дутагдалгүй ажилласан, шинээр ажлын байр бий болгож, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх болон ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, өсөж хөгжих боломжийг бүрдүүлсэн, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, холбооны үйл ажиллагаа болон салбарын бусад  аж ахуйн нэгжийг хөгжихөд дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулдаг байгууллага байх;
  3. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг инженер”-ээр тухайн салбарт мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилладаг, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг түүнийгээ салбарын хамт олонд түгээн дэлгэрүүлдэг, салбарын ажил үйлчилгээг боловсронгуй болгох дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан, технологийн шилдэг арга ажиллагааг салбартаа нэвтрүүлсэн, салбарын хууль, эрх зүй, техникийн баримт бичиг, заавар стандарт боловсруулсан болон  боловсруулахад оролцсон, холбооны үйл ажиллагаанд идэвхтэй, манлайлан оролцдог, гишүүнчлэлийн хураамжийг цаг хугацаанд нь төлдөг гишүүн, гишүүн байгууллагын ИТА, албан хаагч байх;
  4. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг ажилтан”-аар холбооны үйл ажиллагаанд идэвхтэй, манлайлан оролцдог, гишүүнчлэлийн хураамжийг цаг хугацаанд нь төлдөг, салбарын ажил үйлчилгээг боловсронгуй болгох дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан, технологийн шилдэг арга ажиллагааг нэвтрүүлэхэд оролцсон гишүүн байгууллагын техникийн туслах болон бусад ажилтан, салбарт мэргэжлээрээ үр бүтээл, идэвх санаачилгатай ажилласан ахмад настан байх;
  5. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг дэмжигч”-ээр геодези, зураг зүйн салбарын инженер техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган бодитой хувь нэмэр оруулсан бусад байгууллагын албан хаагч, гадаадын иргэн байх;
    1. Холбооны бусад шагналд дор дурдсан нөхцөлийг хангасан ИТА-ыг нэр дэвшүүлнэ. Үүнд:
  1. Төрийн дээд цол, одон медалиар шагнагдах ИТА нь  Засгийн газрын шагналаар шагнагдаж байсан, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн хавсралт “Төрийн дээд цол  хүртээх, одон, медалиар шагнах журам”-ын ерөнхий шаардлагуудыг хангасан байх,
  2. Засгийн газрын шагналд нэр дэвшүүлэх ИТА нь салбартаа 10-аас доошгүй жил идэвх санаачилгатай, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан, мөн тухайн шагналаар шагнагдах ерөнхий шаардлагуудыг хангасан байх,
  3. Барилга, хот байгуулалтын болон бусад яам, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болон Монголын залуучуудын холбооны шагналд нэр дэвшүүлэх ИТА нь салбартаа 5-аас доошгүй жил идэвх санаачилгатай, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан,  геодези, зураг зүйн салбарын инженер техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган бодитой хувь нэмэр оруулсан бусад байгууллагын албан хаагч, гадаадын иргэн, мөн тухайн шагналаар шагнагдах ерөнхий шаардлагуудыг хангасан байх,

 

 

Дөрөв. Шагналд нэр дэвшүүлэх, материал бүрдүүлэх

    1. Зөвхөн шагналын мэдээллийн санд бүртгэлтэй, өмнө шагнагдсан шагналын мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөсөн гишүүн байгууллага, ИТА-г шагналд нэр дэвшүүлнэ.
    2. Шагналын материал хүлээн авах, бүрдүүлэх үйл ажиллагааг ажлын хэсэг /цаашид Ажлын хэсэг гэх/ зохион байгуулах ба ажлын хэсэг нь Холбооны гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдэнэ.
    3. “Геодези зураг зүйн салбарын Хүндэт зүтгэлтэн” шагналаар шагнахдаа энэхүү журмын 3.1.1 дэх заалтын шаардлагыг хангасан ажилтныг Холбооны удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлнэ.
    4. Энэхүү журмын 2.2.2, 2.2.3, 2.2.4-т заасан шагналд нэр дэвшүүлж, шагнахдаа гишүүн байгууллага, ИТА-уудын дунд урьдчилан мэдэгдэж, материал хүлээн авна.
    5. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг  дэмжигч” шагналаар шагнахдаа энэхүү журмын 3.1.5 дахь заалтын шаардлагыг хангасан албан хаагч, гадаадын иргэнийг Холбооны удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлнэ.
    6. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг аж ахуйн нэгж” шагналд нэр дэвшихээр  хүсэлт гаргагч Холбооноос мэдэгдсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
      1. Тухайн байгууллагын албан тоот;
      2. Байгууллага нь энэ шагналаар шагнуулах үндэслэлээ маягтын дагуу тодорхойлж, нотлох баримтыг шалгуур үзүүлэлт тус бүрээр ирүүлэх; /Хавсралт 2/,
    7. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг  инженер”, “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг  ажилтан” шагналд нэр дэвшихээр  хүсэлт гаргагч нь шагнуулах үндэслэлийг тодорхой бичиж, Холбооноос мэдэгдсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
  1. Тухайн байгууллагын албан тоот;
  2. Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет; /Хавсралт 3/,
  3. Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт; /амжилттай хэрэгжүүлсэн, оролцсон төсөл хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох бусад нотлох баримт/
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; /сүүлийн 3 жил/
    1. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг  дэмжигч” шагналд нэр дэвшүүлсэн албан хаагч, гадаадын иргэн нь тухайн шагналын шаардлагад  заасан болзол, нөхцөлийг хангасан холбогдох материалаа бүрдүүлж Холбооноос мэдэгдсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан ирүүлнэ. Үүнд:
  1. Тухайн байгууллагын албан тоот;
  2. Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет; /Хавсралт 3/
  3. Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт;  

/салбарын болон холбооны үйл ажиллагаанд бодитой оруулсан хувь нэмрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбогдох бусад нотлох баримт/

  1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; /сүүлийн 3 жил/
    1. Энэхүү журмын 3.2-т заасан шагналд нэр дэвшихээр  хүсэлт гаргагч нь  тухайн шагналын шаардлагад  заасан болзол, нөхцөлийг хангасан холбогдох материалаа бүрдүүлж Холбооноос мэдэгдсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан ирүүлнэ. Үүнд:
  1. Тухайн байгууллагын албан тоот;
  2. Хурлын тэмдэглэл;
  3. Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет; /Хавсралт 3/,
  4. Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт;
  5. Өмнө шагнагдсан шагналуудын гэрчилгээний хуулбар;
  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; /сүүлийн 3 жил/
    1. Төрийн дээд цол, одон медаль, Засгийн газрын шагналаар шагнуулахаар дэвшигч нь өмнөх шатны шагналаар шагнагдсанаас хойш 5 жил болсон, мөн хугацаанаас доошгүй жил тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс ахисан нөхцөлд дараагийн шатны шагналд нэр дэвшүүлнэ.
    2. Тус журмын 2.2.1-т заасан шагналд Монгол улсад ажиллаж буй гадаадын иргэнийг тодорхойлж болох бөгөөд журмын холбогдох заалтын үндэслэн, материал бүрдүүлнэ.
    3. Шагналд нэр дэвшигчийн баримт материалыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд нэр дэвшүүлэхгүй.
    1. Журмын 2.3-т заасан бусад шагналд нэр дэвшүүлэхдээ Холбооны цахим системийн шагналын мэдээллийн санд тулгуурлан, энэхүү журмын 3.1, 3.2 заалтыг үндэслэж, тухайн шагналаар шагнах холбогдох дүрэм, журмыг баримтална.
    2. Шагналд нэр дэвшүүлэх материалыг хүлээн авснаар Холбоо тухайн аж ахуйн нэгж, ИТА-ны өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй.

 

Тав. Шагналыг шийдвэрлэх, олгох

    1. Ажлын хэсэг гишүүн байгууллага, ИТА-даас ирүүлсэн материалуудыг хүлээн авч, холбогдох баримт бичгийн бүрдэл, агуулгыг судлан, санал боловсруулж, шийдвэрийн төслийг Холбооны удирдах зөвлөлд танилцуулан, хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
    2. “Геодези, зураг зүйн салбарын Хүндэт зүтгэлтэн” шагналд нэр дэвшигчийн материалыг Холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ба  бүрэн эрхийн хугацаанд буюу 3 жилд нэг удаа олгоно.  Уг шагнал нь тэмдэг, үнэмлэхээс бүрдэнэ. Дагалдах мөнгөн шагнал нь 2’000’000 (хоёр сая) төгрөг байна.
    3. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг аж ахуйн нэгж” шагналд  нэр дэвшүүлж шагнахдаа гишүүн байгууллагаас ирүүлсэн материалаас Ажлын хэсэг энэхүү журмын 3.1.2 дахь заалтыг үндэслэн сонголт хийж, маягтын дагуу /Хавсралт 3/ оноо өгөн дүгнэлт гаргаж, Холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх бөгөөд 3 хүртэлх аж ахуйн нэгжид уг шагналыг олгоно. Уг шагналыг жил бүрийн тайлангийн хурлын үеэр олгох бөгөөд шагналд батламж, дурсгалын зүйл багтана.
    4. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг инженер”, “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг ажилтан” шагналд  нэр дэвшүүлж, шагнахдаа гишүүн байгууллага, ИТА-аас ирүүлсэн материалаас Ажлын хэсэг энэхүү журмын 3.1.3, 3.1.4 дэх заалтыг үндэслэн сонголт хийж, Холбооны удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх ба 5 хүртэлх ажилтанд олгоно. Уг шагналыг жилд 2 удаа, шинэ жилийн  баярын цэнгүүн болон Холбооны тайлангийн хурлын үеэр олгох бөгөөд шагналд батламж, дурсгалын зүйл багтана. Дагалдах мөнгөн шагнал нь 500’000 (Таван зуун мянган) төгрөг байна.
    5. “Геодези, зураг зүйн салбарын Шилдэг  дэмжигч” шагналд нэр дэвшүүлж, шагнахдаа бусад байгууллагын албан хаагч, гадаадын иргэний ирүүлсэн материалаас Ажлын хэсэг энэхүү журмын 3.1.5 дахь заалтыг үндэслэн сонголт хийж, Холбооны удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх ба 2 хүртэлх ажилтанд олгоно. Уг шагналыг шинэ жилийн  баярын цэнгүүн болон Холбооны тэмдэглэлт ойн баярын үеэр олгох бөгөөд шагналд батламж, дурсгалын зүйл багтана.

 

Зургаа. Шагналд зарцуулах хөрөнгө

    1. Холбооны үндсэн шагналаар шагнуулсан гишүүн байгууллага, ИТА-ны шагналд зарцуулах мөнгийг Холбоо хариуцна.
    2. Бусад шагналаар шагнуулсан ИТА-ны шагналын дагалдах мөнгөн шагналыг нэр дэвшүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
    3. Тус журмын 2.2.1, 2.2.5-т заасан шагналаар шагнуулсан гадаадын иргэнд мөнгөн шагнал дагалдахгүй.

 

Долоо. Шагналын мэдээллийн сан

    1. Холбоо нь цахим системд бүртгүүлсэн гишүүдийн мэдээлэлд тулгуурласан шагналын мэдээллийн сантай байх ба уг санг Гүйцэтгэх захирал хариуцан ажиллана.
    2. Шагналын мэдээллийн сан нь болзол хангасан боловсон хүчний статистик болон шагнал олгосон статистик гэсэн 2 хэсэгтэй байна.
  1. Болзол хангасан боловсон хүчний статистик нь шагналын төрөл, өөрийн болон ажлын газрын нэр, албан тушаал, ажилласан жилийн мэдээллээс бүрдэнэ.
  2. Шагнал олгосон статистик нь шагналын төрөл, овог нэр, шагнуулсан огнооноос бүрдэнэ.
    1. Мэдээллийн сан нь шагналын төрөл тус бүрээр тайлан гаргадаг байна.
    2. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилт, үнэн зөв, бүрэн гүйцэд байгаа эсэхэд жил бүр хяналт тавьж ажиллана.
    3. Шинээр томилогдсон дараагийн удирдах зөвлөлд бүрэн баяжилт хийгдсэн мэдээллийн сан хүлээлгэн өгнө.

 

Найм. Бусад

    1. Энэхүү журмын 2.1.1-д заасан шагналын тэмдэг, үнэмлэхийн загварыг Холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Тэргүүний тушаалаар батална.
    2. Гадаадын иргэнд олгох шагналын үнэмлэх, гэрчилгээ англи хэл дээр байна.
    3. Үндсэн шагналаар шагнуулсан гишүүн байгууллага, ИТА нь тэмдэг, гэрчилгээ, үнэмлэх, батламжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн байгууллага, ИТА-ны хүсэлт, ажиллаж буй байгууллагын тодорхойлолтыг үндэслэн 1 удаа нөхөн олгож болно.

--ооОоо--

МГФЗЗХолбооны Тэргүүний 2023 оны ... дугаар сарын ... өдрийн

..... дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

Геодези, зураг зүйн салбарын Шилдэг аж ахуйн нэгжид

нэр дэвшигчийн тодорхойлолт

Шагналын шалгуур үзүүлэлт

Авбал зохих дээд оноо

Өгсөн оноо

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, стандартыг мөрдлөг болгон зөрчил дутагдалгүй ажилласан

5

 

Шинээр ажлын байр бий болгож, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх болон

5

 

Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан

20

 

Дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн

20

 

Салбарын бусад аж ахуйн нэгжийг хөгжихөд дэмжлэг, хувь нэмэр оруулдаг  аж ахуйн нэгж байх

20

 

Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, холбооны үйл ажиллагаанд дэмжлэг, хувь нэмэр оруулдаг байх

20

 

Холбооны гишүүнчлэлийн хураамж тогтмол төлдөг байх

10

 

Нийлбэр оноо

100

 

 

Дүгнэлт гаргасан Ажлын хэсгийн гишүүд:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МГФЗЗХолбооны Тэргүүний 2023 оны ... дугаар сарын ... өдрийн

..... дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

 

МГФЗЗХОЛБООНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИЙН АНКЕТ

 

1. Овог: ..............................................................................................

2. Нэр: ...............................................................................................

3. Төрсөн огноо: ...................................................... /он, сар, өдөр/

4. Хүйс: ....................................................     

5. Төрсөн аймаг, сум, хот: ................................................................

6. Оршин суугаа хаяг: …...................................................................

7. Регистр: .........................................../эхний хоёр үсгийг заавал бичнэ/

8. Эзэмшсэн мэргэжил: ....................................................................

9.Ажилладаг салбар: ........................................................................

10.Урьд болон одоо ажиллаж байгаа байгууллага:

Ажлын газрын нэр

Хугацаа

Эрхэлсэн ажил

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

4

 

 

 

5

 

 

 

11.Урьд нь шагнагдаж байсан шагналууд:

Шагналын нэр

Хугацаа

1

 

 

2

 

 

3

 

 

4

 

 

5

 

 

12. Шагнуулах үндэслэл: /Тодорхой бичих/

.............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

13. Ямар шагналаар шагнуулах хамт олны санал:

...................................................................................................................................................

 

/Тодорхойлолт гаргасан байгууллагын тамга/

дарга /захирал/ -ын гарын үсэг

 

 

Жич: Батлагдсан журмыг хавсралт файлаас үзнэ үү.


Хавсралт 1: татах

2023-12-18

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.