Геодези мэргэжлээр суралцах эрх, 1 жилийн төлбөрийн тэтгэлэгийн батламж гардуулав


Холбоо нь 20 жилийн ойгоо тохиолдуулан, ШУТИС-ГУУСургуультай хамтран ажиллах гэрээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 08-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Улсын физикийн XXXV олимпиадад оролцсон 1 сурагчид ГЕОДЕЗИ хөтөлбөрөөр суралцах эрх, 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олох батламж олгов. Эрхийг тус олимпиадад тусгай байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Э.Баттулга хүртлээ. Батламжийг холбооны гишүүн, Геосурвэй ХХК-ийн инженер А.Алтанчимэг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Э.Баттулгын багш Даваахүүд гардуулан өглөө. Э.Баттулгад сурлагын өндөр амжилт хүсье. МГФЗЗХ
img
img
img

2024-05-12

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.