Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд урьж байна

Нийтэлсэн: 2020-10-28

Улаанбаатар хотод газрын зураг зохиохоор онгоцоор агаараас зураг авч байсан 1930 онд Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөн гэж үздэг.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 232 дугаар тогтоолоор гурван яамны 4 нэгжийг нэгтгэж геодези, зураг зүйн талаар улсын бодлогыг төвлөрүүлсэн Улсын геодези, зураг зүйн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Уг тогтоолд: "Тус улсын нутаг дэвсгэр дээр хийгдэх геодези, зураг зүйн ажлыг нэгдсэн төлөвлөлттэйгөөр төвлөрүүлэн явуулж, түүний материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяанд Улсын геодези, зураг зүйн газрыг байгуулсугай" гэж шинэ албаны үүрэг зорилтыг тодорхойлон заажээ.

Геодези, зураг зүйн салбарын 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 157 дугаар тушаалаар ой тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Иймд эрхэм салбарын ажилтан Та бүхнийг ойн арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нартай болон 51-262461 дугаарын утсаар холбоо барьж авна уу.

Геодези, зураг зүйн салбарт ажиллаж, үр шимийг нь хүртэж байгаа хэн бүхнийг хандив өргөж оролцохыг хүсье.

Хандивын данс: 5175096762

Банк: Хаан банк

Данс эзэмшигч: МГФЗЗХ ТББ


А.Сумъяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.