Мэргэжил танилцуулах өдөрлөг

Нийслэлийн ерөнхий боловсролын 28р сургуульд энэ оны 5-р сарын 27 нд мэргэжил танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт төгсөх ангийн математик, физикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөх сурагчдыг хамрууллав. Сурагчдын дунд геодезийн мэргэжлийн ач холбогдол, мэргэжлийн онцлог, орчин үеийн технологийг хэрхэн ашигладаг тухай сонирхолтой яриа өрнүүлсэн сайхан өдөрлөг болж өнгөрлөө. Тус өдөрлөг нь элсэлтийн шалгалтын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.