Мэргэшлийн зэрэг сунгах шалгалт

Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх тухай Барилга, Хот байгуулалтын сайдын 2019 оны 02-р сарын 01-ний өдрийн 20 дугаар тушаал гарч Монголын барилгачдын нэгдсэн холбоо нь “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн 3.5, 3.5.1-3.5.15 заалтуудыг хэрэгжүүлж ажиллахаар болсон.

Тус дүрмийн 3.5.10 заалтын дагуу мэргэшлийн зэрэг сунгах шалгалт 2019 оны 04-р сарын 22-ноос эхлэн зохион байгуулагдана.

Мэргэшлийн зэрэг сунгуулах мэргэжилтнүүд заавал болон сонгон суралцах багц цагаа хангасан гэрчилгээний хуулбар болон дутуу материалаа Монголын барилгачдын нэгдсэн холбооны Ажлын албанд яаралтай өгнө үү.

Мөн шалгалтын хураамж болох 80.000 төгрөгийг Монголын барилгачдын холбооны Улаанбаатар банкны 2611003662 тоот дансанд тушааж баримтаа авчирна уу. жич: гүйлгээний утга дээрээ Овог нэрээ бичнэ.

Хаяг: Уртцагаан үйлчилгээний төв VI корпус 2 давхар. Утас: 11-314516