СОНГОН суралцах багц цагийн сургалт

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаал, Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрмийн 3.3, 3.4, 3.6 дахь заалтуудыг үндэслэн Манай МГФЗЗХолбооноос СОНГОН суралцах багц цагийн сургалтыг дүрмийн 1-р хавсралтад заасан 1.17 Геодезийн хэмжилт, боловсруулалт; 1.18 Агаарын зураглал боловсруулалт; 1.19 Зураг зүйн хүрээнд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна. Бүртгүүлэх хүмүүс холбогдоно уу.

Жич: Дүрмэнд доорх заалтууд байдаг болно.

5.8. Мэргэшсэн зэрэг горилох мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь сургалтын хэлбэрээр 10 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 5 багц цаг, сонгон суралцах 5 багц цагаас бүрдэнэ.

5.9. Мэргэшсэн зэрэг сунгах мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр 10 багц цагийг /заавал суралцах 5 багц, сонгон суралцах 5 багц/, бие даасан хэлбэрээр 5 багц цагийг бүрдүүлнэ.

5.10. Зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь энэ дүрмийн 4.1 дэх заалтын дагуу мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш 3 жилийн хугацаанд заавал суралцах сургалтын 3 багц цагийг хангана. Хэрэв хугацаа нь 3-аас дээш жил болсон тохиолдолд 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 5 багц цаг, сонгон суралцах 5 багц цаг, бие даасан хэлбэрээр 5 багц цагийг бүрдүүлнэ.

5.11. Зөвлөх, тэргүүлэх зэрэг сунгах мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 3 багц цаг, сонгон суралцах 2 багц цаг, бие даасан хэлбэрээр 10 багц цагийг бүрдүүлнэ.