ХУЗ-ын 1 дүгээр сарын хурал
  1. 2019 оны 01 сарын 07-нд ХУЗ-ийн гишүүдийн хурал болж доорхи асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
    • Холбооны дүрмийг эцэслэн баталлаа.
    • Холбооны зөвлөлүүдийн ирүүлсэн ажлын төлөвлөгөөг нэгтгэн баталлаа.
    • Гүйцэтгэх захирлын танилцуулга
    • Гишүүдийг идэвхижүүлэх, 2019 оны татвар хураалтыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлага хийлээ.
  2. 2019 оны 01 сарын 23-нд ХУЗ-ийн гишүүдийн хурал болж доорхи асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
    • Батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх.
    • Хуулийн төсөл, Төрөөс баримтлах бодлого, Дунд хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ гэсэн 3-н төсөлд санал өгөх ажлын хэсэг байгуулах, холбооны нэрийн өмнөөс шийдвэр гаргах учраас хэлэлцүүлэг зохион байгуулах.
    • Гүйцэтгэх захирлын танилцуулга, татвар хураан авалт
    • Олон нийт, дотоод үйл ажиллагааны зөвлөлийн ажлуудын талаар мэдээлэл
    • Сургалтын талаар БХБЯамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяртай уулзсан талаар мэдээлэл
    • ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, дэд дарга Н.Батбаяр нартай уулзсан талаар мэдээлэл, ГЗБГЗЗГ-тай байгуулах санамж бичгийн талаар
    • Имэйл хаягнууд ашиглалтын талаар
    • Сэтгүүл хэвлэлтийн талаар
    • Удирдах ажилтны 2-р зөвлөгөөн зохион байгуулах талаар
    • Газрын харилцааны өдөрт зориулсан спорт арга хэмжээнд хэрхэн оролцох талаар
    • Зөвшөөрлийн тухай хуулинд санал өгөх талаар тус тус хэлэлцсэн болно