ГЕОДЕЗИ, ЗУРАГЗҮЙН салбарын ажилтны II зөвөлгөөн

Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвлөгөөн 2019 оны 04 сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана.

Төрийн ордонд болох учраас хамгаалалтаар нэвтрэхийн тулд оролцох хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг урьдчилж хүргүүлэх ёстой. Иймээс оролцох хүсэлтэй хүмүүс регистрийн дугаараа утасны дугаарын хамт бүртгүүлээрэй. Бүртгүүлсэн хүний оронд өөр хүн очиж болохгүй. Өөр хүн очихоор бол 3-4 хоногийн өмнө мэдэгдэнэ үү. Хураамжийн хувьд үдийн хоолтой бол 100000, хоолгүй бол 62000 төгрөг байна. Оролцох хүмүүс 99082662 утсанд холбогдож, бүртгүүлэн хураамжаа төлнө үү. \Голомт банк 1205001580 МГФЗЗХ ТББ, компани нэрээ тодорхой бичээрэй\

Оролцогчийн тоог 300 гэж захиалсан. 125 нь аймаг, нийслэлийн төрийн байгууллагууд болон ахмадууд, 175 нь аж ахуйн нэгжүүд буюу холбооны төлөөлөл байна.

Зөвөлгөөний үеэр үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд Геодези, зураг зүйн салбар дараах салбаруудад суурь, зураг мэдээллээр хангаж үйлчилдэг юм шүү гэсэн утга санаатай байх бөгөөд компаниуд аль хэсэгт үзэсгэлэн зохион байгуулахад оролцохоо мэдэгдэнэ үү. Үүнд:

  1. Хөдөө аж ахуй
  2. Зам, тээвэр
  3. Хот байгуулалт, төлөвлөлт, Ухаалаг хот
  4. Геологи, уул уурхай
  5. Барилга
  6. Батлан хамгаалах
  7. Цаг уур, гамшгийн менежмент
  8. Байгаль орчин
  9. Инженерийн дэд бүтэц
  10. Зурагжуулалт
  11. Газрын зураг, атлас
  12. Шинжилгээ, судалгаа

Тухайн салбарт хийсэн ажлын талаар танилцуулахаас гадна, шинээр ямар салбарт ямар үйл ажиллагаа явуулах боломжтой талаар мэдээлэл өгөх боломжтой. Үзэсгэлэнд хамтран ажиллах аж ахуйн нэгж, байгууллага 99154382, 94902808, 99259285 утасаар холбогдоно уу. 
 

Зохион байгуулалтын ажил ихтэй тул дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье. Зөвлөгөөнд оролцохоор болон үзэсгэлэнд оролцохоор Төрийн ордонд орох хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргах, регистрийн дугаарыг алдаагүй өгөх, Төрийн ордонд оруулах багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт, зургийн жагсаалт, тоо хэмжээг дутаалгүй гаргахад санаачлага гаргаж хамтран ажиллана уу.

Зөвөлгөөний хөтөлбөртэй танилцана уу.