Геодези, зурагзүйн салбарын ажилтны өдрийн II зөвөлгөөн

2019 оны 04 дүгээр 30-нд Геодези, зурагзүйн салбарын ажилтны II зөвөлгөөнийг Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх Л.Алтангэрэл, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, яамд, агентлагуудын төлөөлөл, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Мөнгөншагай, Монгол Улсын гавьяат барилгачин Б.Рагчаа, Д.Оюунчимэг, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, аймгуудын ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд, салбарын их, дээд сургуулиудын багш нар, Монголын геодези, фотограмметр, геодези, зураг зүйн холбооны удирдлага, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвөлгөөнөөр

  • Геодези, зураг зүйн салбарын хөгжлийн чиг хандлага
  • Геодези, зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага
  • Геодези, зураг зүйн салбарт улсын төсвийн хөрөнгө, оруулалтаар хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт
  • Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, чадавхийг дээшлүүлэх шаардлага, үнэлэмж
  • Геодези, зураг зүйн үйл ажиллаагаа, бүтээгдэхүүний хэрэглээ
  • Нийслэл хотыг хөгжүүлэхэд Геодези, байрзүйн зургийн хэрэгцээ, шаардлага
  • Геодези, зураг зүйн онолын судалгаа, салбарын боловсон хүчний хангамж
  • Аймаг, орон нутгийг хөгжүүлэхэд Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага
  •  Геодези, зураг зүйн хяналтын тогтолцоо, шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил
  • Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцлаа.
  •  

 

Геодези, зураг зүйн салбар нь Батлан хамгаалах, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Барилга, Хот байгуулалт, Геологи, Уул уурхай, Инженерийн дэд бүтцийн салбарт хэрхэн ашиглагддаг тухай танилцуулга, мөн салбарынхаа хөгжлийг харуулсан  хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шинэчлэлтийг багтаасан үзэсгэлэнг зохион байгуулж салбарын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг танилцууллаа