Мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалт

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04-р сарын 03-ны өдрийн А/51 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголын барилгачдын нэгдсэн холбооны Ажлын алба 2019 оны 05-р сарын 15-наас 30-ны өдрүүдэд Мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалтыг зохион байгуулах гэж байна.
Мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүд заавал болон сонгон суралцах багц цаг хангасан гэрчилгээний хуулбар болон дутуу материалаа Монголын барилгачдын нэгдсэн холбооны Ажлын албанд яаралтай өгнө үү.

Материал дутуу бол шалгалтанд орох боломжгүйг анхаарна уу!

Бие дааж суралцах багц цагийн кредитийг тооцуулах инженерүүд БХБ-ын сайдын 200 дугаар тушаал, Геодези, зураг зүйн салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах журмын дагуу нотлох баримтуудаа эх болон хуулбар хувийн хамт өөрийн биеэр авчирна уу!