ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ, ЗУРАГЛАЛЫН ИНЖЕНЕРИЙН

Тус холбоо нь Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалын дагуу 2019 оны 03 сарын 20-ноос 03 сарын 26-ны өдрүүдэд геодезийн хэмжилт, зураглалын инженерийн “зөвлөх болон мэргэшсэн” зэрэг горилох, сунгах багц цаг тооцох сургалтуудыг 2019-2020 онд нийт 3 удаа зохион байгуулсан.

  1. Зөвлөх болон мэргэшсэн зэрэг горилогч, сунгагчдад зориулсан багц тооцох сургалтыг 2019 оны 03-р сарын 20-ноос 03-р сарын 26-ны өдрүүдэд ТОП СҮРВЭЙХХК /ЧД-ийн 2-р хороо, Цегтрал апартмент/-ийн 202, 202а тоот танхимуудад зохион байгуулсан.

      Тус сургалтанд МУЗИ Т.Балжинням, Б.Эрдэнэбаатар, Ц.Дашзэвгэ, МУЗИ Д.Оюунцэцэг, МУЗИ Ю.Чүлтэм зэрэг багш нар дараах сэдвүүдээр лекц, семинарын хэлбэрээр хичээл заалаа.

Геодезийн хэмжилт, зураглалын инженерийн “зөвлөх” зэрэг горилох, сунгах багц цаг тооцох сургалтанд:

  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зураглал үйлдэх
  • Дунд масштабын байр зүйн зураглал, тодруулалт
  • Барилга байгууламжийн суулт, хэв гажилт тодорхойлох арга зүй, нарийвчлал
  • Сфер геодези, буулгалт, гравиметрийн хэмжилтийн онол, арга зүй
  • Алдааны онол, геодезийн хэмжилтийн математик боловсруулалт
  • Физик геодези
  • "Геодези, зураг зүйн тухай" хуулийн шинэчилсэн найруулга, ач холбогдол
  • Орон зайн дүн шинжилгээ, газар зүйн өгөгдлийг удирдах
  • ГЗЗ-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа норм дүрм, стандарт, журам
  • GNSS-ийн сүлжээний тэгшитгэн бодолт
  • GPS/GNSS-ийн сүлжээ, БАСС байгуулах үндсэн шаардлага
  • Үндэсний референц эллипсоид тодорхойлох
  • Агаар сансрын зураглалын тухай ойлголт, агаарын зураглалын төсөл зохиох
  • Агаарын зургийн боловсруулалт, DEM/DTM үүсгэх, засварлах, ортофото үүсгэх
  • Геодезийн ажлын техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ёс зүй

Геодезийн хэмжилт, зураглалын инженерийн “мэргэшсэн” зэрэг горилох, сунгах багц цаг тооцох сургалтанд:

  • Монгол орны геодезийн сүлжээ байгуулах аргууд
  • GPS/GNSS-ийн сүлжээ, түүний шинэчлэлт, сайжруулалт
  • Барилга, авто болон төмөр замын геодезийн ажил
  • ГДШС-ний геодезийн ажил, мэдээллийн сан
  • Хэмжилтийн нарийвчлал, алдаа, дундаж квадрат алдаа
  • Газрын гадаргуугийн өндрийн загвар DEM/DTM үүсгэх, засварлах
  • Ортофото, зүймэл ортофото, зөв ортофото үүсгэх
  • Геодезийн ажлын техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ёс зүй
  • Эллипсоид, тусгаг, солбицлын тогтолцоо хоорондын хөрвүүлэлт, ITRF солбицол
  • Гравиметрийн сүлжээ, хэмжилт, Монгол орны геоидын өндрийн загвар боловсруулалт, хэрэглээ, ач холбогдол
  • ГЗЗ-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа норм дүрэм, стандарт, журам
  • Өндрийн сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажил, ажлын зохион байгуулалт, хяналт шалгалт
  • Агаар сансрын зураглалын тухай ойлголт, агаарын зураглалын төсөл зохиох
  • Агаар зургийн чиглүүлэг, багц цацрагийн тэгшитгэн бодолт хийх
  • "Геодези, зураг зүйн тухай" хуулийн шинэчилсэн найруулга, ач холбогдол
  • Зураг зүйн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, тоон, электрон газрын зураг

Сургалтанд /ЗИ горилох-2, ЗИ сунгах-7/, /МИ горилох-6, МИ сунгах-12/ нийт 26 инженерийг хамруулж, 5 багц цаг хангасан гэрчилгээ олгосон.