ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ, ЗУРАГЛАЛЫН ИНЖЕНЕРИЙН

Геодезийн хэмжилт, зураглалын инженерийн " зөвлөх болон мэргэшсэн инженер"-ийн зэрэг горилох, сунгах сонгон суралцах багц цаг тооцох сургалтыг 2019 оны 04-р сарын 15-наас 04-р сарын 19-ний өдрүүдэд Барилгын хөгжлийн төв-ийн  311 тоот танхимд доорхи сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

Геодезийн хэмжилт, зураглалын инженерийн "зөвлөх болон мэргэшсэн инженер"-ийн зэрэг горилох, сунгах сонгон суралцах багц цаг тооцох сургалтанд:

  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зураглал үйлдэх, боловсруулах
  • LiDAR-ийн технологи ашиглан зураглал үйлдэх
  • Matlab, сансрын зургийн тайлал
  • Барилга, замын геодезийн хэмжилтүүд
  • AutoCAD Civil 3d програм хангамжийн хэрэглээ
  • Газар зүйн мэдээллийн системийн орон зайн дүн шинжилгээний арга
  • GNSS станцууд, мэдээлэл боловсруулалт, геодинамик судалгаа
  • Удирдлагын зохион байгуулалтын бүтэц
  • Нислэгийн зургийн тухай
  • Drone 2 map
  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр томоохон талбайн хэмжилт, боловсруулалт

сэдвүүдийн хүрээнд лекц, семинарын хэлбэрээр явагдсан.

Сонгон суралцах багц цаг тооцох сургалтанд хамрагдсан /МИ горилох-11, МИ сунгах-11/ нийт 22 инженерийг хамруулж, 5 багц цаг хангасан гэрчилгээ олгосон.

  1. Мөн Геодезийн хэмжилт, зураглалын инженерийн “мэргэшсэн” зэрэг горилох багц цаг тооцох сургалтыг 2019 оны 12-р сарын 09-нөөс 12-р сарын 14-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төв-ийн 409 тоот танхимд зохион байгуулагдсан.

Геодезийн хэмжилт, зураглалын инженерийн “мэргэшсэн” зэрэг горилох багц цаг тооцох сургалтанд МУЗИ Т.Балжинням, Б.Эрдэнэбаатар, Ц.Дашзэвгэ, МУЗИ Ю.Чүлтэм, МУЗИ Г.Нарантуяа, МУЗИ Д.Мөнхцэцэг зэрэг багш нар дараах сэдвүүдээр лекц уншиж, сэдвийн хэлэлцүүлэг хийсэн.            

  • Барилга, авто зам, төмөр замын геодезийн хэмжилтийн ажилд тавигдах шаардлага
  • Геодезийн ажлын техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал
  • Фотограмметрийн үндэс (Вектор дээрх үйлдлүүд, матриц, зургийн дотоод, гадаад, харилцан чиглүүлэг, Фотограмметрийн суурь тэгшитгэл, багц цацрагийн тэгшитгэн бодолт)
  • Байгууллагын хөгжлийн үе шат ба хүний нөөцийн удирдлага
  • Геодезийн сүлжээний чиг хандлага
  • Агаар сансрын үургийн технологи (ЦСД-ны бүтэц, фотон, гэрлийн муж, камерын бүтэц, фокусын зай, линзний үзүүлэлт, тоон зургийн бүтэц)
  • Лазерын сканерын тухай
  • Тоон зураг зүй (ArcGIS програм хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв)
  • Солбицол ба өндрийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, олон улсын чиг хандлага
  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зураглал үйлдэх
  • Газар зүйн нэрийн талаар, нэрийн зургийн мэдээллийн сан, хууль эрх зүйн орчин
  • Нивелирдлэгийн II, III, IV ангийн хэмжилтийн ажил, зохион байгуулалт, хяналт шалгалт
  • Геодези, зураг зүйн бүтээгдэхүүний архивлалт, хамгаалалт
  • Хууль эрх зүй (ГЗЗ-н үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа норм дүрэм, стандарт, журам)
  • Монгол орны геоидын өндрийн загвар

      Сургалтанд заавал болон сонгон  суралцах багц тооцуулах, мэргэшсэн инженерийн зэрэг горилох 11 инженерийг хамруулсан.

 

      Сургалтын талаарх санал асуулгыг зөвлөх болон мэргэшсэн инженерүүддээ явуулсан. Санал асуулгын дүнг нэгтгэхэд “Онолын болон практик мэдлэгийг түгээсэн сайхан сургалт боллоо. Мөн сүүлийн үеийн шинэ багаж техник, технологийн талаарх мэдээллийг авсан үр өгөөжтэй сургалт болсон гэж дүгнэж байна” гэсэн үнэлэлт, дүгнэлт өгсөн.