-- МГФЗЗХ-ны нийт гишүүдийн анхааралд --

-- МГФЗЗХ-ны нийт гишүүдийн анхааралд --

МГФЗЗХ нь 2005 онд Олон улсын хэмжил зураглаачдын холбоо буюу FIG-д гишүүнээр элссэн бөгөөд өнөөг хүртэл “Гишүүн холбоо”-ны статустайгаар тус холбоонд гишүүнчлэлээ хадгалсаар ирсэн билээ.

2021 оны FIG-ийн Ерөнхий Ассамблей нь 2021-2022 оны хугацаанд FIG-ийн 10 хороо тус бүрийн Дарга нарыг сонгох чухал үүрэг хүлээж байгаа бөгөөд FIG-ээс гишүүн байгууллага, холбооддоо хандаж FIG-ийн Хороодын дарга нарт гишүүнээ нэр дэвшүүлж өрсөлдүүлэх боломжтой талаар захидал ирүүлсэнд МГФЗЗХ талархалтай хүлээн авсан.

Энэхүү захидалд дурдсанчлан эдгээр 10 хороо нь FIG-ийн гол ноён нуруу бөгөөд техникийн ажлыг хороо бүрийн дэргэдэх Ажлын хэсгүүд хариуцдаг. FIG-ийн хороодын дарга нар нь тухайн Хорооны хөгжил, Ажлын хэсэг болон тэдгээрийн дарга нарын ажил үүрэг, Хороод хоорондын хамтын ажиллагааг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Хороодын дарга нарыг сонгох сонгуулийг 2021 оны Ерөнхий ассемблейн санал хураалтаар шийдвэрлэх бөгөөд сонгогдсон хүмүүс 2023-2026 оны хугацаанд хороодын даргын үүргийг гүйцэтгэх бөгөөд эхний хоёр жил буюу 2021, 2022 онуудад одоогийн хороодын дарга нартай хамтран ажил үүрэгтэйгээ танилцах бэлтгэлийн жил байх юм.

FIG-ийн 10 хорооны дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. (https://fig.net/organisation/comm/index.asp)

Нэр дэвшүүлэхэд дараахь зүйлсийг анхаарна.Үүнд:

· Бүх номинацид нэр дэвшүүлэх загварыг ашиглах шаардлагатай:

(http://fig.net/.../nomination_template_chair_elect-2021.docx)

· Холбооны Тэргүүн эсвэл Захирал албан тушаалтнаас авсан дэмжлэгийн бичгийг хавсаргана.

· Нэр дэвшигч нь FIG-ийн хороодын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан, хорооны ажлыг манлайлан удирдахад шаардлагатай хувийн болон мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн гэдгээ харуулсан байх нь зүйтэй.

· Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа 2020 оны 12-р сарын 15 хүртэл байна.

Иймээс МГФЗЗХ-ны гишүүд та бүхнээс Хорооны дарга болох хүсэл сонирхолтой, чадвартай, боломжит нэр дэвшигч байвал манай холбоонд хандана уу.

Асууж тодруулах зүйл байвал П.Алтанцэцэг /99073484/-тэй холбогдож болно.

cdn.greensoft.mn/uploads/users/1028/files/nomination_template_chair_elect-2021(1).docx