МГФЗЗХ-ны нэрэмжит “Шилжин явах цомын төлөөх 5 төрөлт тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсэн байгуулагдсаны 90 жил, төрийн захиргааны эрхэлсэн байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд хүрээнд зохион байгуулагдсан МГФЗЗХ-ны нэрэмжит шилжин явах цомын төлөөх 5 төрөлт "Геодези, зураг зүй-90" тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 30-31, 11 дүгээр сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 19 багийн 230 гаруй тамирчид оролцож 5 багц 110 медалийн эзэд тодорлоо.

Багийн нийлбэр дүнгээр "Онч сүрвэй" ХХК 22 оноогоор тэргүүлж ГЗБГЗЗГазар 18 оноогоор Хэнтий аймгийн ГХБХБГазар 16 оноогоор удааллаа. Тэмцээний удирдамжинд заасны дагуу 3 аас дээш байгууллага, компани хамтран оролцсон бол нийт оноог 2 д хуваана гэж заасны дагуу "Онч сүрвэй" ХХК-ны авсан 22 оноог хувааснаар ГЗБГЗЗГазрын баг тамирчид 18 оноогоор тэргүүлж Шилжин явах цомын эзэд боллоо. Ийнхүү ГЗБГЗЗГазар нь 3 жил дарааллан багийн дүнгээр тэргүүлсэн тул Шилжин явах цомыг үүрд хадгалахаар боллоо. Олон төрөлт тэмцээнийг "Кад сүрвэй" ХХК ивээн тэтгэж оролцлоо.