Стратеги, бодлого төлөвлөлтийн зөвлөл
Стратеги, бодлогын зөвлөл нь холбооны удирдах зөвлөлийн бүтцийн нэгж бөгөөд дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
- Ц.Дашзэвгэ – Зөвлөлийн дарга
- Ю.Чүлтэм – гишүүн
- Б.Бумням – гишүүн
- Б.Баттүшиг – гишүүн
- Б.Мөнхтүвшин – гишүүн
Стратеги, бодлогын зөвлөл нь салбар хариуцсан төрийн бүх шатны байгууллагуудын геодези, зураг зүйн салбарын төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллах үндсэн үүрэгтэй. Энэхүү үүргээ дараах хэлбэрээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Геодези, зураг зүйн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Геодези, зураг зүйн тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлт, салбарын дунд болон урт хугацааны стратеги төлөвлгөө зэрэг хууль эрх зүйн баримт, бичгийн төсөл боловсруулахад оролцох, боловсруулсан төсөлд санал өгөх, холбогдох ажлын хэсэгт орж ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах
- Холбооны зүгээс төрийн нууцтай холбоотой хууль тогтоомж, төрийн нууцад хамаарах байр зүйн зураг, тоон мэдээ мэдээлэлтэй холбоотой асуудлаар Төрийн өндөрлөгүүд, ҮАБЗ, УИХ, ЗГ-ын гишүүдэд хүргүүлэх санал боловсруулах
- Салбарын норм, дүрэм, журам, стандарт , аргачлал боловсруулахад оролцох, санал өгөх
- Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт геодези, зураг зүйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох шаардлага шалгуурыг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг дэв олгох сургалт зохион байгуулах, холбогдох дүрэм, журмыг шинэчлэх асуудлаар санал хүргүүлэх
- Салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх асуудлаар БСШУЯ, мэргэжлийн их, дээд сургуулиудад санал хүргүүлэх
2022-10-03
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
Сэтгэгдэл бичээгүй байна.
нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.