Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2025 оны А/30 дугаар тушаалаар баталсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтын журамд нийцүүлэн Зөвлөх зэрэг горилох, сунгах мэргэжилтний 2-р шатны реферат хамгаалах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Энд санамсаргүй түүврийн аргаар хөндлөнгийн шүүмж хийх зөвлөх инженерийг сонгон хүргүүлэх ба шүүмжлэгч, горилогчийн мэдээллийг нууцалсан байдаг. Иймд зөвлөх зэрэгтэй инженерүүд magpc.mn системд нэвтэрч шүүмж хийх хэсэгт шинэ хүсэлт ирсэн эсэхийг нягтална уу. Системд таны имэйл, утасны дугаар бүртгэлгүй тохиолдолд эдгээр сувгаар мэдэгдэл очих боломжгүй юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?