2020 онд зохион байгуулсан сургалтын тайлан
МГФЗЗХолбоо нь Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалын дагуу 2020 оны 09 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд Геодезийн хэмжилт, зураглал, агаарын зураглал боловсруулалт, зураг зүйн хүрээний “зөвлөх болон мэргэшсэн” зэрэг горилох, сунгах инженерүүдэд заавал болон сонгон суралцах багц цаг тооцох сургалтуудыг 2020 онд нийт 4 удаа зохион байгуулсан.
Зөвлөх болон мэргэшсэн зэрэг горилогч, сунгагчдад зориулсан багц тооцох сургалтыг 2020 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 16-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төвийн /ЧД-ийн 2-р хороо, Барилгын хөгжлийн төв/-ийн 310, 311 тоотуудад, МГФЗЗхолбооны байр / Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Их тойруу 15, Ренталон ХХК-ний байр 424 тоот/ танхимуудад зохион байгуулсан.
Тус сургалтанд: Монгол улсын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд дараах сэдвүүдээр лекц уншиж, хичээл заалаа.
Хичээл заасан багш нарын нэрс: Т.Балжинням, Б.Эрдэнэбаатар, Б.Энхтүвшин, Ю.Чүлтэм, Г.Нарантуяа, С.Энхтуяа, Д.Мөнхцэцэг, Б.Мөнхзул, Б.Түвшинбаяр, Н.Адилбиш, Б.Болормаа, О.Хосбаяр, П.Эрдэнэчимэг, П.Алтанцэцэг, Н.Хаш-Эрдэнэ, Б.Амарзаяа, Ч.Бурмаа, Э.Энххуяг
“ЗӨВЛӨХ” ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:
- Глобал геодезийн бодлогууд
- Газар зүйн нэрийн тодруулалт
- GNSS-ийн сүлжээний тэгшитгэн бодолт
- Геоидын загварын нарийвчлал, үнэлгээ
- Геодезийн хэмжилт зураглалын нарийвчлал, түүний хэрэглээ
- Барилга байгууламжийн суулт, хэв гажилт тодорхойлох арга зүй, нарийвчлал
- GPS/GNSS-ийн сүлжээ, БАСС байгуулах үндсэн шаардлага
- Дунд масштабын байр зүйн зураглал, тодруулалт
- Барилгын геодезид хийгдэх геодезийн хэмжилтүүд
- МУ-ын нутаг дэвсгэр дээрх хүндийн хүчний судалгаа
- ГЗЗ-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа норм дүрм, стандарт, журам
- Геодезийн ажлын техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ёс зүй
“МЭРГЭШСЭН” ЗЭРЭГ ГОРИЛОХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:
- Монгол орны геодезийн сүлжээ байгуулах аргууд
- GPS/GNSS-ийн сүлжээ, түүний шинэчлэлт, сайжруулалт
- I, II ангийн нивелирдлэгийн хэмжилтэд тавигдах шаардлага
- Барилга, авто болон төмөр замын геодезийн ажил
- Хэмжилтийн нарийвчлал, алдаа, дундаж квадрат алдаа
- Газрын гадаргуугийн өндрийн загвар DEM/DTM үүсгэх, засварлах
- Ортофото, зүймэл ортофото, зөв ортофото үүсгэх
- Гравиметрийн сүлжээ, хэмжилт, Монгол орны геоидын өндрийн загвар боловсруулалт, хэрэглээ, ач холбогдол
- Өндрийн сүлжээний хэмжилт, боловсруулалт
- Геодезийн ажлын техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ёс зүй
- ГЗЗ-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа норм дүрэм, стандарт, журам
- Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зураглал үйлдэх, боловсруулах
- Байр зүйн зургийн тогтолцоо хоорондын хөрвүүлэлт
“МЭРГЭШСЭН” ЗЭРЭГ СУНГАХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:
- Геодезийн болон бусад салбарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах боломж, хэрэглээний тухай
- Геодези, зураг зүйн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлт
- Геодезийн хэмжилтийн нарийвчлалын үнэлгээ
- Геоидын загварын нарийвчлал, үнэлгээ
- Хиймэл дагуулын мэдээнээс байр зүйн элементийг товлох
- Matlab, тоон зургийн боловсруулалт
- Газар зүйн мэдээллийн системийн орон зайн дүн шинжилгээ
- Инженер геодезийн ажлын нарийвчлал
- Хамгийн бага квадратын арга, Нивелирийн сүлжээний тэгшитгэн бодолт
- Геодези, зураг зүйн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга, ач холбогдол
“МЭРГЭШСЭН” ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ ИНЖЕНЕРҮҮДЭД СОНГОН СУРАЛЦАХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:
- Барилга, замын геодезийн хэмжилтүүд
- 3н хэмжээст лазер сканнерын хэрэглээ /Уул уурхайд/
- Геодезид хэрэглэгдэж буй шинэ техник, технологи
- GNSS станцууд, мэдээлэл боловсруулалт, геодинамик судалгаа
- Нээлттэй эх үүсвэрээс хиймэл дагуулын мэдээ татах, боловсруулах
- Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан, таних тэмдэг /Масштаб 1:500, 1:1 000, 1:2 000, 1:5 000 MNS6702:2017/
- Маркетинг ба менежмент
- Нислэгийн зураг, нислэгийн зурагт дүрслэгдэх элементүүд
- Архивын албан бичиг хөтлөлт, төрийн нууцын хадгалалт хамгаалалт
- Геодези, зураг зүйн салбарын олон улсын хөгжлийн чиг хандлага
сэдвүүдийн хүрээнд лекц, семинарын хэлбэрээр явагдсан.
Сургалтанд /ЗИ горилох-7, ЗИ сунгах-4/, /МИ горилох-10, МИ сунгах-12, МИ сонгон-26/ нийт 59 инженерийг хамруулж, 5 багц цаг хангасан гэрчилгээ олгосон.
Хавсралт 1: татах
2020-09-30
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
Сэтгэгдэл бичээгүй байна.