“20 жилийн ойн тэмдэг”-ийн уралдаан

2024-02-02 0 Холбооны тэргүүн

Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2024 онд тохиож байгаатай холбогдуулан “20 жилийн ойн энгэрийн тэмдэг”-ийн загварын уралдааныг зарлаж байна.

Ерөнхий  шаардлага:

  1. Геодези, зураг зүйн салбарын онцлог, утга санааг бэлгэдсэн, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс хийгдсэн бүтээл байна.
  2. Уралдаанд илгээх бүтээлийн загварыг гадаад, дотоодод гаргаагүй байх, олон нийтийн ёс зүй, бусад хууль тогтоомжийг зөрчсөн, бусдын бүтээлээс хуулбарласан бол сонгон шалгаруулалтад оруулахгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа эдгээр зөрчлүүд илэрсэн тохиолдолд хүчингүйд тооцно. Үүнээс үүдэн гарсан маргаан, хохирлыг Холбоо хариуцах боломжгүйг сайтар анхаарна уу.
  3. Уралдаанд тэнцсэн бүтээлийн загварт зохион байгуулагчийн зүгээс засвар хийх хүсэлт гаргах тохиолдол гарч болно.
  4. Уралдаанд шалгарсан бүтээл МГФЗЗХолбооны өмч болно.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

Бүтээл ирүүлэх хаяг, хугацаа:

Шалгаруулалт:  

Шагнал, урамшуулал

          20  жилийн ойн тэмдэг - Шилдэг бүтээл         500,000 төгрөг, Холбооны дурсгалын зүйл

 Холбоо барих

        Утас: 99088235, 99082662

        Цахим хаяг: www.magpc.mn

        Цахим шуудан: executive@magpc.mn


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

👍 ❤️ 😡 😢 😊 😮 😆