ГЕОДЕЗИ 2022 УЛСЫН ОЛИМПИАДЫН МЭДЭЭ

Геодези 2022 улсын олимпиад ШУТИС-д 2022.04.30-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Техник технологийн их сургуулиудын 1-р түвшинд 11 баг, 2-р түвшинд  4 баг нийт 15 багийн 96 оюутан, 16 багш, 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  1. Д.Мөнхцэцэг /Ерөнхий шүүгч/- ГЗБГЗЗГ-ын Геодезийн хэлтсийн дарга, МУ-ын зөвлөх инженер
  2. О.Хосбаяр /шүүгч/- МГФЗЗХолбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер
  3. Б.Дамдинбазар /шүүгч/- Залуу инженерүүдийн клубын тэргүүн, МУ-ын мэргэшсэн инженер
  4. Я.Алтаншагай /шүүгч/- МГФЗЗХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын мэргэшсэн инженер
  5. Л.Бат-Эрдэнэ /шүүгч/-“5D WORLD” ХХК-ийн захирал, МУ-ын мэргэшсэн инженер

Олимпиадыг зохион байгуулагч, дэмжигч байгууллагуудаар ГЗБГЗЗГ, МГФЗЗХолбоо, ЗИК, 5D WORLD оролцсон.

Олимпиадын 1-р түвшинд:

1-р байр ХАЯЛБАР баг /ШУТИС-БАС/

2-р байр ГЕОДЕЗИЙН ШАРКС баг /ШУТИС-ГУУС/

3-р байр LAND баг /Их засаг олон улсын их сургууль/

Олимпиадад 2-р түвшинд:

1-р байр LAND MASTER баг /ШУТИС-ГУУС/

2-р байр SPATIAL NETWORK II баг /Үндэсний Техникийн их сургууль/

3-р байр ТОП-О баг / ШУТИС-ГУУС/ байр тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшууллаа.