Барилга хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатартай өглөөний уулзалт зохион байгууллаа.

Монголын Геодези Фотограмметр Зураг зүйн Холбоо нь салбарын төлөөлөл болон Барилга хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатар болон холбогдох агентлаг, газрын дарга мэргэжилтнүүдтэй өглөөний уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар Геодезийн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлаар чөлөөт ярилцлага хийлээ. Сайд ирэх онд улсын төсөвт суулгах зайлшгүй шаардлагатай ажил, зураг төслийн ажлын даалгаварт геодезийн хяналтыг хэрхэн оруулах талаарх зэрэг шат дараатай ажил зохион байгуулахаар шийдвэрлэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

Эцэст нь МГФЗЗХ-нд геодезийн тусгай зөвшөөрлийн хурал зохион байгуулах эрхийг өгөх талаар ажлын хэсэг байгуулан судалж үзэхээр боллоо.