“ШИНЭЭР ТАВИГДАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ТӨМӨР ЗАМЫН ДАГУУ GPS-ИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, 1:25000 МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ЗУРАГ ЗОХИОХ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХҮЛЭЭН АВАХ, ТАНИЛЦУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.

  “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000 масштабтай байр зүйн зураг зохиох” төслийн үр дүнг хүлээн авах, танилцуулах ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Ёслолын  ажиллагаанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын дэд дарга А.Батбаяр, Геосан ХХК-ийн ерөнхий захирал Г.Ихбаяр, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар нар оролцож үг хэллээ.  

  Шинээр төлөвлөгдөж буй инженерийн дэд бүтцийн ажлуудад 1:25 000-ны масштабтай байр зүйн зургийн хэрэгцээ шаардлага үүссэн тул геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх стратеги зорилтуудын хүрээнд “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000 масштабтай байр зүйн зураг зохиох” гэрээт ажлыг 2011 оноос эхлэн зохион байгуулагдсан.  Энэхүү төсөл нь энэ онд дуусаж байна.

  Уг төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 45 хувь буюу 704 000 кв.км талбайг хамрах нийт 7328 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын болон сансрын зураглалын аргаар хийж гүйцэтгэсэн.