2020 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН

           МГФЗЗХолбоо нь Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалын дагуу 2020 оны 09 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд Геодезийн хэмжилт, зураглал, агаарын зураглал боловсруулалт, зураг зүйн хүрээний “зөвлөх болон мэргэшсэн” зэрэг горилох, сунгах инженерүүдэд заавал болон сонгон суралцах багц цаг тооцох сургалтуудыг 2020 онд нийт 4 удаа зохион байгуулсан.

Зөвлөх болон мэргэшсэн зэрэг горилогч, сунгагчдад зориулсан багц тооцох сургалтыг 2020 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 16-ны өдрүүдэд Барилгын хөгжлийн төвийн /ЧД-ийн 2-р хороо, Барилгын хөгжлийн төв/-ийн 310, 311 тоотуудад, МГФЗЗхолбооны байр / Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Их тойруу 15, Ренталон ХХК-ний байр 424 тоот/ танхимуудад зохион байгуулсан.

Тус сургалтанд: Монгол улсын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд дараах сэдвүүдээр лекц уншиж, хичээл заалаа.

Хичээл заасан багш нарын нэрс: Т.Балжинням, Б.Эрдэнэбаатар, Б.Энхтүвшин, Ю.Чүлтэм, Г.Нарантуяа, С.Энхтуяа, Д.Мөнхцэцэг, Б.Мөнхзул, Б.Түвшинбаяр, Н.Адилбиш, Б.Болормаа, О.Хосбаяр, П.Эрдэнэчимэг, П.Алтанцэцэг, Н.Хаш-Эрдэнэ, Б.Амарзаяа, Ч.Бурмаа, Э.Энххуяг

               “ЗӨВЛӨХ” ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:

  • Глобал геодезийн бодлогууд
  • Газар зүйн нэрийн тодруулалт
  • GNSS-ийн сүлжээний тэгшитгэн бодолт
  • Геоидын загварын нарийвчлал, үнэлгээ
  • Геодезийн хэмжилт зураглалын нарийвчлал, түүний хэрэглээ
  • Барилга байгууламжийн суулт, хэв гажилт тодорхойлох арга зүй, нарийвчлал
  • GPS/GNSS-ийн сүлжээ, БАСС байгуулах үндсэн шаардлага
  • Дунд масштабын байр зүйн зураглал, тодруулалт
  • Барилгын геодезид хийгдэх геодезийн хэмжилтүүд
  • МУ-ын нутаг дэвсгэр дээрх хүндийн хүчний судалгаа
  • ГЗЗ-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа норм дүрм, стандарт, журам
  • Геодезийн ажлын техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ёс зүй

             “МЭРГЭШСЭН” ЗЭРЭГ ГОРИЛОХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:

  • Монгол орны геодезийн сүлжээ байгуулах аргууд
  • GPS/GNSS-ийн сүлжээ, түүний шинэчлэлт, сайжруулалт
  • I, II ангийн нивелирдлэгийн хэмжилтэд тавигдах шаардлага
  • Барилга, авто болон төмөр замын геодезийн ажил
  • Хэмжилтийн нарийвчлал, алдаа, дундаж квадрат алдаа
  • Газрын гадаргуугийн өндрийн загвар DEM/DTM үүсгэх, засварлах
  • Ортофото, зүймэл ортофото, зөв ортофото үүсгэх
  • Гравиметрийн сүлжээ, хэмжилт, Монгол орны геоидын өндрийн загвар боловсруулалт, хэрэглээ, ач холбогдол
  • Өндрийн сүлжээний хэмжилт, боловсруулалт
  • Геодезийн ажлын техникийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, мэргэжлийн ёс зүй
  • ГЗЗ-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа норм дүрэм, стандарт, журам
  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зураглал үйлдэх, боловсруулах
  • Байр зүйн зургийн тогтолцоо хоорондын хөрвүүлэлт

             “МЭРГЭШСЭН” ЗЭРЭГ СУНГАХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:

  • Геодезийн болон бусад салбарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах боломж, хэрэглээний тухай
  • Геодези, зураг зүйн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлт
  • Геодезийн хэмжилтийн нарийвчлалын үнэлгээ
  • Геоидын загварын нарийвчлал, үнэлгээ
  • Хиймэл дагуулын мэдээнээс байр зүйн элементийг товлох
  • Matlab, тоон зургийн боловсруулалт
  • Газар зүйн мэдээллийн системийн орон зайн дүн шинжилгээ
  • Инженер геодезийн ажлын нарийвчлал
  • Хамгийн бага квадратын арга, Нивелирийн сүлжээний тэгшитгэн бодолт
  • Геодези, зураг зүйн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга, ач холбогдол

             “МЭРГЭШСЭН” ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ ИНЖЕНЕРҮҮДЭД СОНГОН СУРАЛЦАХ БАГЦ ЦАГ ТООЦОХ СУРГАЛТАНД:

  • Барилга, замын геодезийн хэмжилтүүд
  • 3н хэмжээст лазер сканнерын хэрэглээ /Уул уурхайд/
  • Геодезид хэрэглэгдэж буй шинэ техник, технологи
  • GNSS станцууд, мэдээлэл боловсруулалт, геодинамик судалгаа
  • Нээлттэй эх үүсвэрээс хиймэл дагуулын мэдээ татах, боловсруулах
  • Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан, таних тэмдэг /Масштаб 1:500, 1:1 000, 1:2 000, 1:5 000 MNS6702:2017/
  • Маркетинг ба менежмент
  • Нислэгийн зураг, нислэгийн зурагт дүрслэгдэх элементүүд
  • Архивын албан бичиг хөтлөлт, төрийн нууцын хадгалалт хамгаалалт
  • Геодези, зураг зүйн салбарын олон улсын хөгжлийн чиг хандлага

сэдвүүдийн хүрээнд лекц, семинарын хэлбэрээр явагдсан.

 

             Сургалтанд /ЗИ горилох-7, ЗИ сунгах-4/, /МИ горилох-10, МИ сунгах-12, МИ сонгон-26/ нийт 59 инженерийг хамруулж, 5 багц цаг хангасан гэрчилгээ олгосон.