Салбарын инженерүүдийн анхааралд


Салбарын инженерүүдийн анхааралд:

Та бүхэн төрийн байгууллага болон төрийн болон орон нутгийн өмчит ТӨҮГ, ОНӨААТҮГ-т ажилладаг бол байгууллагадаа тусгай зөвшөөрөл авах гэж хүсэх нь зохимжгүй үйлдэл юм шүү.

Төр хувийн хэвшлийнхний хийж чадаж байгаа үйлчилгээрүү орох санаархал нь энэхүү ардчилсан нийгмийн үзэл санаа биш, тэр дундаа бидний МГФЗЗХ-ны хүсэж байгаа сайхан үр дүн биш юм. Нэг ёсондоо буутай хүнтэй жадтай хүн хэрхэн тулалдах вэ гэдэг жишээ шүү. Тиймээс дээрх байгууллагуудад ажиллаж байгаа салбарын инженерүүд та бүхэн удирдагууддаа зөвөөр ойлгуулж энэхүү геодези, зураг зүйн үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий ААН-ээр хийлгэж хэвшихийг хүсэн уриалж байна.

Салбарын төр хувийн хэвшлийн гүүр болон ажиллах, гишүүн байгууллага болон салбарын инженер техникийн ажилтнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэг бүхий манай холбоо энэхүү үйл явцыг сонссон болохоор хуулийг хэрэгжүүлэх, язгуур эрх ашгаа хамгаалах тал дээр хатуу байр суурьтай ажиллах болно.

Монгол улсын Зөвшөөрлийн тухай хуулиар геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвшөөрлийн хуулийн 1.3дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ зүйлийн 6-д Энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллага хооронд зөвшөөрөл авах, олгох харилцаанд энэ хууль хамаарахгүй гэсан заалтыг дагаж мөрдөөрэй.

Хүндэтгэсэн

МГФЗЗХ

2024-06-27

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.