Түүхэн замнал


Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо нь Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагад хуулиар олгогдсон эрхийн дагуу хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, салбарын боловсон хүчний бодлогыг тодорхойлох зэрэгт дэмжлэг үзүүлэх, салбарт шинээр нэвтэрч байгаа техник технологийг нийтийн хүртээл болгох, нийтийг хамарсан сургалт зохион байгуулах замаар Монгол улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор байгуулагдсан улс төрийн аливаа нам эвслээс хараат бус, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байна.

Холбооны үндсэн зорилго нь геодези, зураг зүйн салбарыг бие даасан, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг үйлдвэрлэлд тогтмол нэвтрүүлдэг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн боловсон хүчинтэй, эрчимтэй хөгжсөн салбар болгох, салбарын аж ахуйн нэгжүүдийн болон инженер, техникийн ажилтнуудын  нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Монголын Геодези, Фотограмметр, Зураг зүйн холбоо анх 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 150 тоот тушаалаар "Монголын Геодези, Зураг зүйн холбоо" нэртэйгээр бүртгэгдсэн. 2009 оны 11-р сарын 09-ний өдөр "Монголын Геодези, Фотограмметр, Зураг зүйн холбоо" болж өргөжин улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн. 

Тус холбоо нь 2005 оноос Олон улсын хэмжил судлаачдын холбоо /FIG/-ны гишүүн болсон.

2022 оны 1 дүгээр сарын 15-ний өдрөөс холбооны тэргүүнээр “Геосурвэй” ХХК-ийн захирал О.Хосбаяр, гүйцэтгэх захирлаар “Топсүрвэй” ХХК-ийн ерөнхий менежер А.Долгорсүрэн нар ажиллаж байна.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Ю.Чүлтэм - Геомэп ХХК-ийн захирал
  2. Ш.Ганболд - Эйр сурвэй ХХК-ийн захирал
  3. Ц.Дашзэвгэ - Спейшл моделинг ХХК-ийн ерөнхий инженер
  4. Б.Бумням - Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн
  5. П.Эрдэнэчимэг - ШУТИС-ГУУС-ийн ахлах багш
  6. Б.Баттүшиг - Ончсурвэй ХХК-ийн захирал
  7. Я.Алтаншагай - Геомастер ХХК-ийн ерөнхий инженер
  8. Б.Гансүх - Геомэп инженеринг ХХК-ийн ерөнхий инженер
  9. Г.Мөнх-Од - Геокад ХХК-ийн инженер
  10. Б.Ганчимэг - Кадсүрвэй ХХК-ийн инженер
  11. Б.Мөнхтүвшин - Агар од инженеринг ХХК-ийн захирал

2018 оны 11 дүгээр сарын 28-наас 2022 оны 1 дүгээр сарын 15 хүртэл холбооны тэргүүнээр “Геосурвэй” ХХК-ийн захирал О.Хосбаяр, гүйцэтгэх захирлаар “Геомеп” ХХК-ийн захирал Ю.Чүлтэм нар ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Б.Эрдэнэбаатар – Топсүрвэй ХХК-ийн захирал
  2. А.Долгорсүрэн – Топсүрвэй ХХК-ийн ерөнхий инженер
  3. Д.Оюунцэцэг - ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбарын эрхлэгч
  4. Д.Даваажаргал – НЗТХ-ийн мэргэжилтэн
  5. Ц.Дашзэвгэ - Спейшл Моделлинг ХХК-ийн захирал
  6. П.Алтанцэцэг – Геосан ХХК-ийн геодези хариуцсан гүйцэтгэх захирал
  7. Ж.Сэргээхдэмбэрэл – Бэйспойнт ХХК-ийн ерөнхий инженер
  8. Г.Ганбат – Сити Агро ХХК-ийн захирал
  9. Б.Батжил – Бодь Хас ХХК-ийн захирал
  10. П.Эрдэнэчимэг – ШУТИС-ийн ГУУС-ийн багш
  11. Б.Баттүшиг – Ончсүрвэй ХХК-ийн захирал

2015 оны 4 дүгээр сарын 6-наас 2018 оны 11-р сарын 28 хүртэл холбооны тэргүүнээр “Спешл Моделлинг” ХХК-ийн захирал Ц.Дашзэвгэ, гүйцэтгэх захирлаар “Геомастер” ХХК-ийн ерөнхий инженер Д.Мөнхбаяр ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. А.Долгорсүрэн – Топсүрвэй ХХК-ийн ерөнхий инженер
  2. Ю.Чүлтэм – Геомэп ХХК-ийн захирал
  3. О.Хосбаяр – Геосурвэй ХХК-ийн захирал
  4. Ж.Алтанцэцэг – Баясах сүрвэй ХХК-ийн захирал
  5. Д.Оюунцэцэг - ШУТИС-ийн УУС-ийн Геодези, маркшейдерийн тэнхимийн эрхлэгч
  6. Н.Ган-Эрдэнэ – Геокад ХХК-ийн захирал
  7. Д.Даваажаргал – НЗТХ-ийн мэргэжилтэн
  8. Д.Лүндэнбат – Дирекцион ХХК-ийн захирал
  9. С.Ганчимэг – Кадсүрвэй ХХК-ийн захирал
  10. Б.Энхтүвшин – Геомон Инженеринг ХХК-ийн захирал
  11. Ч.Цэрэнбат – Инженер Геодези ХХК-ийн захирал
  12. Б.Дамдинбазар – Эм Эс Пи Эм ХХК-ийн захирал, нөхөн сонгогдсон
  13. Д.Мөнхзул – Аглаг уул ХХК-ийн инженер, нөхөн сонгогдсон
  14. П.Эрдэнэчимэг – ШУТИС-ийн УУС-ийн багш, нөхөн сонгогдсон

2012 оны 3 дугаар сарын 10-наас 2015 оны 4 дүгээр сарын 6 хүртэл холбооны тэргүүнээр “Топсүрвэй” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар, гүйцэтгэх захирлаар “Геосурвэй” ХХК-ийн захирал О.Хосбаяр ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Т.Балжинням – ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч
  2. Ю.Чүлтэм – Геомэп ХХК-ийн захирал
  3. С.Ганчимэг – Кадсүрвэй ХХК-ийн захирал
  4. С.Төмөрбат – МонМэт инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал
  5. Д.Оюунцэцэг – ШУТИС-ийн УУС-ийн Геодези, маркшейдерийн тэнхимийн эрхлэгч
  6. Н.Ган-Эрдэнэ – Геокад ХХК-ийн захирал
  7. Ц.Дашзэвгэ - ММСС-ийн геодези хариуцсан мэргэжилтэн

2009 оны 2 дугаар сарын 7-ноос 2012 оны 3 дугаар сарын 10 хүртэл холбооны тэргүүнээр “Геомон” ХХК-ийн захирал Б.Энхтүвшин, гүйцэтгэх захирлаар ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Сарангэрэл ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Н.Ган-Эрдэнэ – Геокад ХХК-ийн захирал
  2. Ж.Алтанцэцэг – ШУТИС-ийн УУС-ийн багш
  3. Ц.Мөнхтогтох – Геомастер ХХК-ийн захирал
  4. Б.Эрдэнэбаатар – Топсүрвэй ХХК-ийн захирал
  5. Б.Мөнхзул – АСМЕ-Мон ХХК-ийн захирал
  6. П.Болдбаатар – Зөвлөх инженер
  7. Ц.Дашзэвгэ – ММСС-ийн геодези хариуцсан мэргэжилтэн

Холбооны анхны тэргүүнээр "Геокад" ХХК-ийн захирал Н.Ган-Эрдэнэ, гүйцэтгэх захирлаар доктор Ж.Санжаажамц нар сонгогдон ажиллаж байсан.

ХУЗ-ийн гишүүдээр

  1. Б.Дэмбэрэл – ГХГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн
  2. У.Сарангэрэл – Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  3. М.Ганзориг - Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  4. М.Саандар – Монмэп ХХК-ийн захирал
  5. Д.Цэрэндорж – Аерогеодези ХХК-ийн захирал
  6. Я.Сандагдорж – Зураг зүйн ХХК-ийн захирал
  7. П.Болдбаатар – ГХГЗЗГ-ийн геодезийн хэлтсийн дарга
  8. Ч.Цэрэнбат – Инженер геодези ХХК-ийн захирал

2022-09-16

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл:

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.

13/03/2024

Сумъяа.А: okay