Уих-ын гишүүн, барилга, хот байгуулалтын сайд ц.даваасүрэн мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ 2023.01.17
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлтийг сонслоо. /2023.01.17/
Холбооны зүгээс дараах саналуудыг хүргүүллээ. Үүнд:
1. Яамны геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтний тоог нэмэх
2. Засгийн газрын санхүүжилтээр заавал хийгдэх томоохон төслүүд 2014 оноос хойш огт хийгдээгүй. Өндрийн болон 1:25000-ны масштабтай байр зүйн зургийн ажил зэрэг төслүүдийг эхлүүлэхэд анхаарал хандуулах
3. УИХ-д өргөн баригдсан хуулиудын уялдаа холбоог сайжруулах
4. Бусад салбарт зарлагдаж байгаа тендерүүдийн ажлын даалгавар болон тендерийн баримт бичигт геодези, байр зүйн зураглалын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэхээр тусгах
5. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж байгаатай холбоотойгоор геодези, зураг зүйн салбарын хяналт шалгалтын асуудал орхигдож байгаад анхаарал хандуулах
6. Өмнөх сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Холбооны үйл ажиллагаатай танилцсан. Тусгай зөвшөөрөл болон сургалт зохион байгуулах ажлыг манай холбоонд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ үү
Хавсралт 1: татах
Хавсралт 2: татах
Хавсралт 3: татах
2023-01-26
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
Сэтгэгдэл бичээгүй байна.