Санал авах - стандарт mns iso 19157:2023 орон зайн мэдээлэл - өгөгдлийн чанар


Стандарт, хэмжил зүйн газраас ирүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасны дагуу Газрын салбарын стандартчиллын техникийн хороо /ТХ-36/-ны хурлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас боловсруулсан "MNS ISO 19157:2023, Орон зайн мэдээлэл - Өгөгдлийн чанар" стандартын төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна.

Уг стандартын төслийг www.estandart.gov.mn цахим хуудасны мэдээ, мэдээлэл цэсний "Стандартын төсөлд санал авч байна" хэсэгт стандартын нэрээр нь байршуулсан тул төсөлтэй танилцан, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор саналаа ирүүлэхийг хүсье.

Санал өгснөөр мэргэшсэн, зөвлөх зэрэг горилох, сунгах, ахиулахад бие даасан кредит цаг тооцдог болно. Эрхэм инженерүүд та бүхэн саналаа өгнө үү

2023-07-10

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.