“20 жилийн ойн тэмдэг”-ийн уралдаан


20 жилийн ойн тэмдгийн уралдаан

 

Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2024 онд тохиож байгаатай холбогдуулан “20 жилийн ойн энгэрийн тэмдэг”-ийн загварын уралдааныг зарлаж байна.

Ерөнхий  шаардлага:

  1. Геодези, зураг зүйн салбарын онцлог, утга санааг бэлгэдсэн, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс хийгдсэн бүтээл байна.
  2. Уралдаанд илгээх бүтээлийн загварыг гадаад, дотоодод гаргаагүй байх, олон нийтийн ёс зүй, бусад хууль тогтоомжийг зөрчсөн, бусдын бүтээлээс хуулбарласан бол сонгон шалгаруулалтад оруулахгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа эдгээр зөрчлүүд илэрсэн тохиолдолд хүчингүйд тооцно. Үүнээс үүдэн гарсан маргаан, хохирлыг Холбоо хариуцах боломжгүйг сайтар анхаарна уу.
  3. Уралдаанд тэнцсэн бүтээлийн загварт зохион байгуулагчийн зүгээс засвар хийх хүсэлт гаргах тохиолдол гарч болно.
  4. Уралдаанд шалгарсан бүтээл МГФЗЗХолбооны өмч болно.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Бүтээлийн загвар нь өндөр нягтралтай (300 pixels /inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах.
  • Бүтээлийн загварын хэмжээ 3MB-с бага, бүтээлийг график дизайны программ дээр хийж .png, .jpg, .jpeg, .pdf, .cdr форматаар хадгалсан байх.
  • Бүтээлийн загвар нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх.
  • Бүтээлийн загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх.
  • Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
  • Нэг оролцогч хэд хэдэн хувилбараар загвар ирүүлж болно.
  • Бүтээлийн загварын өнгөний код, хэмжээг гаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичиж ирүүлнэ.
  • Уралдаанд бүтээл ирүүлэгч нь овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх.

 

Бүтээл ирүүлэх хаяг, хугацаа:

  • Бүтээлийг 2024 оны 4 дүгээр  сарын 1-ний дотор хүлээн авна.
  • Бүтээлийн загварыг утга санааны тайлбарын хамт  executive@magpc.mn цахим хаягаар ирүүлэх буюу Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Ренталон оффис, 1 давхарт, 104 тоот өрөөнд файл хэлбэрээр ирүүлж болно.

Шалгаруулалт:  

  • Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.magpc.mn  цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал, урамшуулал

          20  жилийн ойн тэмдэг - Шилдэг бүтээл         500,000 төгрөг, Холбооны дурсгалын зүйл

 Холбоо барих

        Утас: 99088235, 99082662

        Цахим хаяг: www.magpc.mn

        Цахим шуудан: executive@magpc.mn

 

 

МОНГОЛЫН ГЕОДЕЗИ, ФОТОГРАММЕТР, ЗУРАГ ЗҮЙН ХОЛБОО


Хавсралт 1: татах

2024-02-02

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.