“геодези 2019” улсын олимпиад болж өндөрлөлөө.
"ГЕОДЕЗИ 2019" улсын олимпиад 2019 оны 04 сарын 27-ны өдөр ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбар, БХБЯ, ГЗБГЗЗГ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо хамтран ШУТИС-ийн хичээлийн I, II байр, ШУТИС-ийн Төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад ШУТИС, МУИС, ХААИС, ҮТИС, ИЗОУИС, Барилгын Политехникийн Коллежийн 19 багийн нийт 114 оюутан, 25 багш оролцлоо. Олимпиадыг 1-2-р курс, 3-4-р курс гэж 2 түвшинд зохиож байгуулж түвшин бүрд багийн мэндчилгээ, асуулт, хариултын тэмцээн, багийн ахлагч нарын тэмцээн, биечлэн гүйцэтгэх даалгавар гэсэн 4 даалгавраар уралдаж дүнгээ гаргалаа.
“I түвшин”-ний ангилалд ШУТИС, МУИС, ХААИС, ИЗОУИС, Барилгын Политехникийн Коллежийн 12 баг өрсөлдсөнөөс:
- 1-р байранд ИЗОУИС-ийн "Land" баг
- 2-р байранд ХААИС-ийн "Бүтээлч залуус" баг
- 3-р байранд ШУТИС-ийн "Хатуу самрууд" багууд шалгарлаа.
“II түвшин”-ний ангилалд ШУТИС, ХААИС, ҮТИС-ийн 7 баг өрсөлдсөнөөс:
- 1-р байр ШУТИС-ийн “Геодези-4” баг
- 2-р байранд ШУТИС-ийн "Lord land" баг
- 3-р байранд ХААИС-ийн "Newbie" багууд тус тус шалгарлаа
Энэхүү улсын олимпиадын зорилго нь оюутнуудын геодезийн хичээлээр үзсэн онол, практикийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, өрсөлдөх, илтгэл тавих, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, бие даасан бүтээлч ажиллагаанд сургах болон геодезийн салбарыг олон нийтэд таниулахад оршино.
Хавсралт 1: татах
2019-05-10
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
Сэтгэгдэл бичээгүй байна.