2023.05.28-2023.06.01-ны хооронд зохион байгуулагдах fig-гийн working week уулзалтын зар


2023.05.28-2023.06.01-ны хооронд FIG-гийн Working week уулзалт АНУ-гийн Флорида мужийн Орландо хотод болно.

Бүртгэл:
USA Виз мэдүүлэх шаардлагатай хүмүүс 2/25-с өмнө бүртгэлээ хийнэ.
Бүртгэлийн хураамж 600$.
Оюутан болон залуу инженерүүд (төгсөөд 5н жил болоогүй) – 300$, 35с доош насны мэргэжилтнүүд-450$.
Бүртгэл цуцлах тохиолдолд 2/28-с өмнө бол 50$ хасаад үлдсэнг, 3/1-4/29 хооронд бол 50%-ийг эргүүлэн олгох ба 4/29-с хойш бол бүртгэлийн хураамжийг эргүүлэн олгох боломжгүй.
Дэлгэрэнгүй мэдээлэл, болон бүртгэлийг дараах холбоосоор орж хийнэ.
https://www.fig.net/fig2023/
Виз:
Визний мэдүүлгийг хувь хүн өөрөө https://www.ustraveldocs.com/mn_mn/холбоосоор орж хийнэ.
Визний ярилцлагын цагийг системд боломжтой байгаа цагаас сонгоно. /Хурал болох өдрөөс хойш байсан ч хамаагүй/
Визний бүртгэлээ хийж дууссан хүмүүс визны дугаар, ярилцлагын өдөр болон бусад мэдээллийг холбоонд өгөх ба Холбоо FIG-д хүсэлт гаргана. FIG америкийн элчинтэй холбогдон ярилцлагын цагийг урагшлуулах хүсэлтийг гаргана.
Холбоогоор дамжуулан дээрх хуралд оролцох, визны ярилцлагын цагийг урагшлуулах хүсэлт гаргуулах хүмүүс нь холбооны гишүүн эсвэл гишүүн байгууллагын ажилтан байх шаардлагатай.

Оролцох сонирхолтой хүмүүс холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөлд хандаж, 2/10-с өмнө мэдээллээ өгнө үү.
Г.Мөнх-Од 99694642

img

Хавсралт 1: татах

2023-01-26

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.