“монголын геодези, зураг зүйчдийн нэрэмжит талбай, хөшөө”-ний нээлт амжилттай зохион байгуулагдлаа.


Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ой 2020 онд тохиож байна.

Энэхүү хоёр их ойн хүрээнд олон цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Монголын Геодези, зураг зүйчдийн нэрэмжит талбай, хөшөө”-г байгуулах юм.

Геодези, зураг зүйн салбарынхан өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан, сурталчлан “Монголын Геодези, зураг зүйчдийн нэрэмжит талбай, хөшөө”-г салбарын 60 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй албан хаагчдын хандиваар 130 гаруй сая төгрөг цуглуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа.

img

Хавсралт 1: татах

2020-10-27

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.