Багц тооцох сургалтад хамрагдахыг урьж байна


Геодези, зураг зүйн салбарын Мэргэшсэн зэрэг горилох, сунгах инженерүүдэд зориулсан заавал болон сонгон суралцах багц тооцох сургалт эхлэх гэж байна.

Заавал суралцах багц цаг тооцох сургалт 2023 оны 11 дүгээр сарын 06, сонгон суралцах багц цаг тооцох сургалт 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Барилга хөгжлийн төвд зохион байгуулагдана.

Иймд зэргийн хүчинтэй хугацаа өмнөх онуудад дуусан болон 2023 онд дуусаж байгаа, мөн шинээр зэрэг горилох, төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ 5 жил тасралтгүй ажилласан инженерүүдийг сургалтад хамрагдахыг урьж байна.

Бүртгэл magpc.mn цахим системээр хийгдэх бөгөөд 11 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал явагдана.

МГФЗЗХолбоо

Сургалт, судалгааны зөвлөл

утас:99040687, 88056133

2023-11-01

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.