"бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал"-ыг хамтран зохион байгууллаа. 2023.11.08


Холбоо ШУТИС-ГУУС-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр “Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал”-ыг Геодезийн салбарын багш нарын комисстой хамтран зохион байгуулж, шагналыг ивээн тэтгэлээ.

 Шүүгчдийн бүрэлдэхүүнд Холбооны гүйцэтгэх захирал, зөвлөх инженер А.Долгорсүрэн, Геодезийн салбарын дэд профессор П.Эрдэнэчимэг, магистр багш Ө.Алтансүх, П.Лувсандагва, М. Дуламжав нар ажиллан, 5 үнэлгээний шалгуураар нийт 40 оноогоор үнэлж, байр эзлүүлсэн.

Уг хуралд геодези, газар зохион байгуулагч, геодезийн 2+2 хамтарсан хөтөлбөрөөр суралцагч 7 оюутан 5 сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэн, илтгэл тавьж амжилттай оролцож, дараах байруудад шалгарлаа. Үүнд:

1-р байр: “Усны гадаргуугийн өөрөө явагч төхөөрөмж ашиглан ёроолын гүнийг зураглах нь”

     илтгэгч: Энххуяг, удирдагч: доктор П.Эрдэнэчимэг

2-р байр: “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ”   

     илтгэгч: И.Эрхэмзориг, удирдагч: доктор Г.Өлзийсайхан

Бусад илтгэл:

  • “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын газар ашиглалтын судалгаа, түүний практик ач холбогдол”

     илтгэгч: Э.Уянга, А.Эрдэмтуяа, удирдагч: магистр С.Үржинханд

  • “Ус дамжуулах шугам хоолойн зурвасын газар ашиглалтын судалгаа” /УБ хотын АН3 авто замын дагуу/

                     илтгэгч: Г.Гэрэлт-Ирээдүй, Г.Доржхандмаа удирдагч: магистр Б.Гантулга

  • “Ил уурхайн геодезийн хэмжилт, боловсруулалт”

                     илтгэгч: М.Энхбат, удирдагч: магистр М.Дуламжав

img

Хавсралт 1: татах

2023-11-11

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.