Монгол-хятадын анхдугаар форум амжилттай зохион байгуулагдлаа


Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо нь Хятадын Орон зайн Мэдээллийн Үйлдвэрлэлийн Холбоотой хамтран "ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ" СЭДЭВТ МОНГОЛ-ХЯТАДЫН АНХДУГААР ФОРУМ-ыг 2019 оны 6-р сарын 14-ний өдөр Блью Скай зочид буудлын Кристал танхимд амжилттай зохион байгууллаа.

Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо нь Хятадын Гео орон зайн Мэдээллийн холбоотой харилцаа тогтоож цаашид хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ. Энэхүү хамтын ажиллагааныхаа эхлэл болгон "ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ" СЭДЭВТ МОНГОЛ-ХЯТАДЫН АНХДУГААР ФОРУМ-ыг 2019 оны 6-р сарын 14-ний өдөр Блью Скай зочид буудлын Кристал танхимд хамтран зохион байгууллаа.

Энэхүү форумд Монголын талаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэд дарга А.Батбаяр болон төрийн захиргааны байгууллагын бусад албан хаагчид, МГФЗЗХ-ны гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс бүрдсэн 115 төлөөлөгч, МГФЗЗХ-ны урилгаар Хятадын талаас Хятадын Гео Орон Зайн Мэдээллийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ценгингээр ахлуулсан 24 төлөөлөгч, нийтдээ 139 оролцогч оролцож форумын үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөсөн.

Форумын үйл ажиллагааг нээж Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны Тэргүүн О.Хосбаяр болон БНХАУ-ын Гео орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ценинь нар үг хэлэв.

                        МГФЗЗХ-ны Тэргүүн О.Хосбаяр                              CAGIS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ценгинг

Хурлын үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Орлогч дарга А.Батбаяр мэндчилгээ дэвшүүлсэн ба тэрээр хэлэхдээ энэхүү форумаар дамжуулан манай хоёр орны геодези, зураг зүй, орон зайн мэдээллийн төрийн бус байгууллагуудын, мөн хувийн аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагаа улам өргөжиж, БНХАУ-д нэвтэрч буй сүүлийн үеийн шинэ техник, технологи, үйл ажиллагаатай танилцан, улмаар салбарын мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлж, орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийг манай улсад эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Үдээс өмнөх хуралдаанаар хоёр орны орон зайн мэдээллийн аж үйлдвэрийн салбарын хөгжил, төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар болон 2 холбооны танилцуулга, тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны боломжуудын талаар  дараах 4 илтгэл тавигдаж илтгэлүүдтэй холбоотой асуулт хариултын хэсгээр үргэлжилсэн. Үүнд:

  • “Монгол Улсын Геодезийн сүлжээ: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр ГЗБГЗЗГ-ын ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг
  • “МГФЗЗХ-ны товч танилцуулга, салбарын хувийн хэвшлийнхний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны боломжууд” сэдвээр МГФЗЗХ-ны тэргүүн О.Хосбаяр
  • “Хятадын орон зайн мэдээллийн аж үйлдвэрийн салбарын хөгжил” сэдвээр Хятадын Гео орон зайн мэдээллийн холбооны Дэд тэргүүн Сунг Гуанфү
  • “Хятадын Газар зүйн мэдээллийн холбооны танилцуулга” сэдвээр Хятадын Гео Орон Зайн Мэдээллийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зенгинг

Үдээс хойших хуралдаан амжилттай явагдаж өндөрлөсний дараа МГФЗЗХ болон CAGIS-ийн хооронд цаашид хамтран ажиллах талаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болж тус 2 холбооны удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурж харилцан солилцлоо.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр

Үдээс хойших хуралдаанаар Хятадын томоохон бизнесийн байгууллагуудын шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний талаархи дараах 6 илтгэлийг Хятадын талын оролцогчдоос танилцуулсан. Үүнд:

  • Шанхайн Huace Navigation Technology ХХК-ний Өмнөд Азийн бүс хариуцсан менежер Ляо Кай “CHCNAV бүтээгдэхүүний танилцуулга” сэдвээр
  • Бээжингийн SuperMap Software ХХК-ний бизнес менежер Б.Дарьжав “СуперМэп-ийн танилцуулга” сэдвээр
  • Бээжингийн Shanwei Technology ХХК-ний Ерөнхийлөгчийн туслах Ван Чин таныг “ГМС-ийн өгөгдөл боловсруулах өндөр үр ашиг бүхий програм хангамж” сэдвээр
  • Aerospace Digital High-Tech ХХК-ний дарга Бай Руйжие “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ба шинэ технологийн хэрэглээ” сэдвээр
  • Бээжингийн Siwei Vision Information Technology ХХК-ний Ерөнхий менежерийн орлогч Жан Ган “Геовижн ба түүний гол бүтээгдэхүүнүүд” сэдвээр
  • Бээжингийн Guoxing Star Painting Information Technology ХХК-ний Бүтээгдэхүүн хариуцсан менежер Гуо Шиаомин “Хятадын өндөр нарийвчлалын хиймэл дагуул” сэдвээр

Эдгээр илтгэлүүд тавигдсаны дараа форумд оролцогчдын зүгээс илтгэлтэй нь холбоотой сонирхсон асуултаа илтгэгчдээс асууж хариулт авах боломжтой асуулт хариултын хэсгээр үргэлжилсэн.

Форумын илтгэлүүд Монгол-Хятад, Хятад-Монгол хэл дээр синхрон орчуулгатайгаар тавигдсан ба нийт илтгэлүүдийг Монгол, Хятад, Англи 3 хэл дээр хөрвүүлэн товхимол болгон хэвлүүлж форумын нийт оролцогчдод тараасан.

Хуралдааны үеэр

Үдээс хойших хуралдаан амжилттай явагдсаны дараа 2 талын бизнес эрхлэгчдийг ганцаарчилан уулзах, бизнесийн харилцаа холбоо тогтоох, форумын оролцогчдыг илтгэгчидтэй нуур тулан ярилцаж асууж амжаагүй асуултуудаа асуух, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг олгох зорилгоор 1 цагийн чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. 

ГЗБГЗЗГ-ын болон 2 талын холбоодын удирдлагууд, форумын зохион байгуулагчид

Форумын үеэр CAGIS-ийн удирдлага МГФЗЗХ-ны удирдлагыг 2019 оны 7-р сарын 24-ны өдөр БНХАУ-ын Жухай хотод болох CAGIS-ийн бүх гишүүдийн хурал, үзэсгэлэн яармагт оролцож өөрийн байгууллагын үйл ажиллагаатай болон гишүүн байгууллагуудынхаа бүтээгдэхүүн үйлчилгээтэй биечлэн танилцахыг албан ёсоор урьсан.

img

Хавсралт 1: татах

2019-06-26

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.