Япон Монголын иннивац, сансрын технологийн бизнес түншлэл 2024


Япон-Монголын инновац, сансрын теxнологи, бизнесийн түншлэлийг дэмжиx, төр болон хувийн хэвшлийн тогтвортой харилцааг үүсгэx, хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэx зорилготой.
Тус арга хэмжээнд Япон улсын 16 байгууллагыг МУ-ын инновацын одоогийн нөхцөл байдлын мэдээллээр хангахаас гадна, Монголд бизнесийн хамтрагч олох, Япон улсын компаниудтай хамтран ажиллаж технологи, мэдлэг, шинэ санаа санаачлагыг олж авах зорилготой. Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO) нь Монгол улсад шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг эхлүүлэх болон нийгмийн зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор шилдэг байгууллагуудыг оролцуулж байна.

Хэзээ: 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт
Хаана: Улаанбаатар инновацын төв, 2 давхар, videowall танхимд
Оролцогчид: Япон Улсын 16 компани болон Монгол Улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд
Зохион байгуулагч:
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
-Япон Улсын гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)
-Японы олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
-Японы сансрын судалгааны агентлаг (JAXA)
Хамтран зохион байгуулагч:
-Нийслэлийн бизнес, инновац, хөгжлийн газар
-Цахим шилжилтийг дэмжиx холбоо (DX Mongolia)
-Япон улсын тандан судалгааны хиймэл дагуулын консорциум (CONSEO)
-Монгол-Японы төв

Оролцохыг хүссэн 99132493 дугаарт залгаж мэдээлэл авна уу

 


Хавсралт 1: татах

Хавсралт 2: татах

2024-08-16

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.