Гэрэл зургийн уралдаан зарлагдлаа


Монголын Геодези, Фотограмметр, Зураг зүйн Холбооны 20 жилийн ойг тохиолдуулан холбооны нийт гишүүдийн дунд гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

Гэрэл зургийн сэдэв чөлөөтэй байх ба геодези, фотограмметр, зураг зүйн мэргэжилтэй холбоотой бүх төрлийн зураг байж болно.

Нэг оролцогч 3 зураг илгээх ба зураг бүр товч тайлбартай байна.

Оролцогч нь гэрэл зургийг өндөр нягтралтай, JPG форматаар бэлтгэж, executive@magpc.mn имэйлээр өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих хаягийн хамт илгээнэ. Бүтээлийг 2024 оны 9 дүгээр сарын 23-нийг хүртэл хүлээн авна.

Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн маргаан үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй.

Шилдэг гэрэл зургийг шалгаруулж 100,000 төгрөг, холбооны дурсгалын зүйлээр шагнах бөгөөд шалгарсан зургийг Геодези, зураг зүй сэтгүүлийн нүүрэнд нийтлэх болон Холбооны 20 жилийн ойн үйл ажиллагаанд ашиглана.

img
img

2024-09-02

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?

Сэтгэгдэл бичээгүй байна.

нэвтрэх Системийн хэрэглэгч санал сэтгэгдэл үлдээх боломжтой.